Тусгаар тогтнолын түүхийг амилуулав | News.MN

Тусгаар тогтнолын түүхийг амилуулав

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнолын түүхийг амилуулав

Цэлийсэн том өрөөнд тааз шүргэм өндөр жаазтай, ганцхан ширхэг зураг. Сүрдмээр, гайхмаар… Зургаан метр урт, 2.3 метр өргөнтэй “Тусгаар тогтнолын төлөө-90 жил” бүтээлд олны танил эрхмүүдийн хөрөг багтжээ.

Зураач Р.Батцэнгэлийн Монголын түүхийн сэдвээр бүтээж буй цуврал гурван зургийн хоёр дахь уран зураг нь энэ аж. Тусгаар тогтнолыг түүхийг 90 жил бүтээлцсэн төр нийгмийн удирдлага, энэ түүхийг бичилцсэн хүмүүсийн хөрөг дүрүүд үйл явдлын хамт нүдний өмнө жирийнэ. Зураач уг бүтээлийнхээ зохиомжийн эх өрнөлийг Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Д.Бодоо Ардын намын анхны тамгыг сийлж буйгаар эхлүүлсэн хэмээн нээлтийн үеэр дуулгасан юм. Тэрбээр Их жанжин Сүхбаатарыг морин дэл дээр хувьсгалын төлөө илдээ сугалан, тэмцэж буйгаар, төр, нийгмийн эмэгтэй зүтгэлтний нэг Д.Мөнхөө гуайг эмчийн дүрээр гэхчлэн дүр бүрийг утга агуулга, дүрслэлтэйгээр бүтээжээ. “Тусгаар тогтнолын төлөө-90 жил” бүтээлд анхны долоо Ардын намыг байгуулсанаас авахуулан эх орноо харийн дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарласан, НҮБ-д гишүүнээр элссэн, атрын аянууд, бүтээн байгуулалт, соёл шинжлэх ухааны хөгжил үйлдвэржүүлэлт, 1990 оны ардчилсан шинэчлэл, өнөөгийн хууль эрх зүйн болон эдийн засгийн шинэчлэл зэрэг олон үйл явдлыг нэгэн дор ийн амилуулжээ.

Энэ бүтээлээс ХХ зууны монгол төрийн зүтгэлтэн Жамбын Батмөнх,  Ю.Цэдэнбал дарга болон өдгөө төр барилцаж байгаа Засгийн газар, УИХ-ын гишүүдийг ч төөвггүйхэн олж харж болно. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг төрийн сэнтийд морилсон байдлаар нь энэхүү зургийн голд залсан бол УИХ-ын гишүүн С.Баярыг тариан түрүү тэврүүлэн зурсан байлаа. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ гээд Ардын намын энэ цагийн гишүүд түүх тээсэн энэ зурагнаа бүгд бий.

Түүхийг ард түмэн бүтээдэг. Тэгвэл түүхэн үйл явдал, түүхийг тээгч, илэрхийлэгчид нь мөн л ард түмэн, хүмүүс байх учиртай. Өргөн цар хүрээт уран зургийн гол хэллэг, уран сайхны илэрхийлэл,  ялгаа нь ч үүнд оршдог байна. Түүхийн янз бүрийн үе шат, үйл явдлыг оролцогчид, бүтээгчид, гэрчүүдээр нь дамжуулан нэгэн хавтгай дээр дэлгэн харуулахад уран зургийн энэхүү “large scale painting” төрлийн онцлог оршдог ажээ. Энэхүү өргөн цар хүрээт уран зургийн төрөл нь дэлхийд алдартай бөгөөд Тайванийн  гурван зураачийн зурсан “Тэнгэрлэг коментын талаар Дантетай мэтгэлцсэн нь” хэмээх зураг нэлээд шуугиан тарьж байсан юм. Тэрхүү зурагт дэлхийд нэр, алдраа дуурсгасан олон орны алдартнууд багтсан байдаг бөгөөд Монголын Их Эзэн Чингис хаанаас авхуулаад А.Гетлер, Мао Зедун, Альберт Эйнштейн, В.И.Ленин, Чарли Чаплин, Бетховен, Садам Хусейн, Карл Маркс,  хатан хаан Элизавета, Мйкл Жордон, Буш гээд алдар, суутнуудын танил хөрөг зурайдаг. “Тусгаар тогтнолын төлөө-90” жил энэ л зургийг санагдуулж байлаа.

Өчигдөр болсон “Тусгаар тогтнолын төлөө-90 жил” бүтээлийн нээлтийн ёслолд энэхүү бүтээлийн эзэн, зураач Р.Батцэнгэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Монгол улсын анхны сансрын нисгэгч, ЗХУ-ын Баатар, МУ-ын Баатар Ж,Гүррагчаа болон төр засгийн удирдлагууд болон уран бүтээлчид, хэвлэл мэдээллийнхэн оролцсон юм.

Ерөнхий сайд С.Батболд энэхүү бүтээлийн ёслолын ажиллагааг нээн “МАН 91 жил, эх орончдын ойн баярын мэндийг монголын нийт ард түмэндээ хүргэе. Манай залуу уран бүтээлч намын баяр дээр маань баяр нэмж, уран бүтээлийнг сайхан дээж, уран зургийг толилуулж байгаад би болон манай намынхан түүнд талархал илэрхийлж байна. Манай намын 91 жилийн түүх бол Могнол Улсын хөгжил дэвшлийн түүх, Монгол Улсын тусгаар тогтнолын түүх. МАН ХХ зуунд улс орноо улс шиг улс болгосон түүхэн гавьяатай нам. Ард түмнээ эрүүлжүүлэн, боловсролтой болгож, үйлдвэржүүлж, хоршоожуулсан, хөдөө аж ахуйн орон болгосон гээд энэ улс орноо НҮБ-ын гишүүн болгосон, тусгаар тогтнолоо 1921, 1945, 1949 он гэж дахрлаажуулсан агуу түүхтэй нам. Манай нам, улс орны түүхэн хөгжлийн уялдуулж гаргасан уран зураг банйа гэж бид хүлээн авч баясаж байна. Намын маань үйл хэргийг бүтээлчсэн мянга мянган хүнийг төлөөлүүлэн илэрхийлсэн бүтээл байна. Тиймээс уран бүтээлч Р.Батцэнгэлд намынхаа мянга мянган гишүүдийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээн үг хэлсэн юм.

Нээлтэд хүрэлцэн ирсэн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд энэхүү зургийн талаар ам сайтай байлаа. Тэд өөрсдийгөө болон түүхэн дүрүүдийг уран зургаас шимтэн үзэж байгаа харагдсан шүү. “Тусгаар тогтнолын төлөө-90 жил” бүтээлийн хувьд одоогоос хоёр жилийн өмнө МАН-ын 90 жилийн ойг угтуулан эхлүүлж, өчигдөр дуусган нийтэд дэлгэсэн нь энэ аж. Монгол Ардын намын үе үеийн удирдлага, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, урлаг соёл, спортын алдартнууд гээд 69 түүхэн бодит хүнийг энэхүү бүтээлдээ дүрсэлсэн байна. Зураач Р.Батцэнгэл нь монголын түүхийн чухал гурван сэдвээр триптих-гурвалсан уран бүтээлийг туурвиж байгаагийн хоёр дахь нь ийнхүү Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, ялалт, энэ түүхийг бүтээлцсэн улс төрчид, цэргийн болон нийгмийн зүтгэлтнүүд, соёл урлагийн авьяастанууд, спортын алдартнууд, эрдэмтэн мэргэдэд зориулагджээ. Тэрбээр эхний томоохон бүтээлээ 2010 онд Ардчилсан хувьсгалын ойд зориулан “Ардчилал-20” нэртэйгээр туурвисан бол гурав дахь бүтээл нь Монголын төрийн 2220 жилийн түүхийг үзүүлсэн том зураг байгаа гэнэ.
 

Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2012-03-01 182.160.13.210

urlagiin ymarch medremjgui durrakkkkuuud

Avatar

Зочин 2012-03-01 58.18.168.122

ymar hun zursniig n ch medehgui bj ingej helj bolohgui bizd??? amidaar n zurgiig n haraagui bj… harsan bl ingej helehgui d… ta nar ene zuragnii neg hesgiig n ch zurj chadahgui shtee.. zahialgaar zurag zursan l bgz terend chn huniig tgj muuhai heleh hereg bgnmuu??

Avatar

зочин 2012-03-01 49.0.148.97

Ёстой я***н зураачын зурсан,муу зураг л байна.Зураач ч гэждээ.

Avatar

zochin 2012-03-01 182.160.48.33

Ium uneneeree baih saihan Hudlaach gesen SHUDARGA baival bur saikhan Mongoliin odoogiin zamiin zov zamiin toloo zutgej elbegdorj renchiinoogiin zaavraar shuud buuduulsan Soliin DANZAN khaana baina be Oid toorson SARMAGCHIDAA Irgeded unen tuuh heregtei baina

Avatar

зураач 2012-03-01 49.0.147.30

Энэ бол фото зургуудыг муухан хуулаж,зохиомжилсон халтар эд л байна.УРАН ЗУРАГ гэдэг бол шал өөр байдаг юм шүү!

Avatar

Зочин 2012-03-01 183.81.169.2

Чадал байгаа бол хийгээд үзүүлэх хэрэгтэй Бусдын хийсэнийг муулаад юухэв

Avatar

Зочин 2012-03-01 202.179.10.6

y****n zuraach b**s doloogchdiin bugsiig dolooj

Avatar

batuk 2012-03-01 202.126.91.141

urlag uls torjood bolhoo bailaa. yanaa.

Avatar

Зочин 2012-03-01 183.81.169.2

Shineleg saihan haragdaj bn

Avatar

Зочин 2012-03-01 202.170.81.10

english-sources.blogspot.com – АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ

Avatar

Зочин 2012-03-01 182.160.47.27

Ха ха Сү.Батболд х***а Ме.Энхболд Д.Зоригт эд нар Монголын тусгаар тогтнолд ямар хамаа байна.

Avatar

Зочин 2012-03-01 182.160.47.27

Ха ха Сү.Батболд х***а Ме.Энхболд Д.Зоригт эд нар Монголын тусгаар тогтнолд ямар хамаа байна.

Avatar

Зочин 2012-03-01 183.81.169.2

ene zurgiig uzmeer baina. haana bgaan boloo?

Avatar

Зочин 2012-03-01 183.81.169.2

зураач Батцэнгэлийн өөр олон сайхан бүтээлийг мэдэхийн байна, Авьяаслаг эураачдаа амжилт хүсье

Avatar

Зочин 2012-03-01 49.0.184.226

МАН хэтэрч байна, тусгаар тогтнолыг ингэж өмчилж болохгүй ээ. Яг үнэндээ бол 11 он, 21 оны үйл явдлууд чинь зарчмын хувьд том ялгаатай. 21 оны хувьсгал бол ардууд төрийн эрхэнд гарсан хувьсгал байсан, харин 11 оны үйл явдал язгууртан ноёдууд, ард түмэн нийлээд тусгаар тогтнолын төлөө тэмцсэн илүү өргөн хүрээний үйл явдал байсан. Энэнд чинь юун тэр Ардын Нам зам, намчирхах шаардлага ч байгаагүй, улс төрийн нам ч тэр үед байгаагүй. Ер нь Ардын намыг бол ард сэтгэлгээтэй гээд л бодчих, түшмэдүүд язгууртнууд төрийн эрхэнд байж болохгүй л гэсэн үг. Тиймээс ч тэд хэлмэгдүүлэлтийг хийсэн юм. Өнөөдөр ийм л нам төрийн эрхэнд байсаар л байна. Өөрсдийгөө бүр түшмэдүүдтэй хольж хутгаад ярих болж, хүмүүсийн юм мэдэхгүйг далимдуулж залуучуудын тархийг угаагаад…

Avatar

Зочин 2012-03-01 183.81.169.2

Бүрэн эхээр нь хармаар юм байна. Зураач нь тэгээд хаа байнаа

Avatar

Зочин 2012-03-01 203.169.53.119

aluurchid zailaa ard tumen mini uhaaraach

Avatar

Зочин 2012-03-01 203.169.53.119

aluurchid zailaa ard tumen mini uhaaraach

Avatar

Зочин 2012-03-01 203.169.53.119

ардын нам бол алуурчид ш дээ.хүрэлсүх гэж шударга гэж өөрийгөө өргөмжилсөн хулгайчийн бузар булайг зууны мэдээ өнөөдөр илчиллээ ш дээ

Avatar

Зочин 2012-03-01 203.169.53.119

buzar aluurchid icheesei yalgadasnuuudddd

Avatar

ddd 2012-03-01 202.21.113.138

муу улаантнууд 30 аад онд цуст хидлага хийсэн, 60 аад онд хойд хязгаарын тансаг нутгаа орсуудад бэлэг барьсан, малчдын хөрөнгөө хураасан түүхээ бас зуруулмаар юм

Avatar

Zochin 2012-03-01 202.170.69.229

Jinxene unen tuuxee xezee sergeej xereglex boloo, Orosiin Bolishewik namiin bichij ogson tuuxeer l yawaad baix yum.

Avatar

b**s 2012-03-01 202.179.23.218

buh luiwchid ene zuragnd bagtsan bol awilagatai temtseh gazart ogwol bolmoor yum bna daa

Avatar

baaska 2012-03-01 202.179.23.218

goy yum aa tee minii zurgiig l matsan bhaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж