Зэсийн үнэ 8700 доллар дөхлөө

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ 8700 доллар дөхлөө

Грекийн өрийн
хямралыг шийдэхэд зориулж тусламжийн хоёр дахь санхүүжилтийн багц буюу 173
тэрбум ам.долларыг Германы парламент даваа гаригт баталжээ. Үүнтэй зэрэгцэн
еврогийн ханш ам.долларын эсрэг 0.5 хувиар чангарсан нь зэсийн үнэ өсөхөд мөн нөлөөлжээ.
Өнгөрсөн мягмар гаригийн байдлаар Лондоны металын бирж дээрх зэсийн тавдугаар
сарын гэрээт үнэ 8625 ам.доллар болж өсчээ. Одоо зэсийн үнэ 8650 ам.доллар/тонн
болоод байна.

Олон улсын
шинжээчид цаашдаа зэсийн үнэ үргэлжлэн өсөх магадлал өндөр гэж үзэж байна.
Зэсийн үнэ өсөх таамаг нь Европын өрийн хямралыг шийдэх найдвар харьцангуй
өссөнтэй уялдан хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл сэргэснээс гадна
валютын ханштай холбоотой ажээ. Еврогийн ханш чангарч буй нь ам.доллараар
арилжаалагддаг энэхүү хүрэн металыг европын худалдан авагчдын хувьд илүү хямд
болгох хүчин зүйл болж байна. Мөн Хятадын төв банкны тавьдаг нөөц хөрөнгийн
хэмжээ багассантай холбоотойгоор зах зээлд мөнгөний урсгал нэмэгдэхийн хэрээр
зэсийн худалдан авалт өсөх хандлагатай байгаа ажээ.

Лондоны металын
бирж дэх зэсийн нөөц он гарсаар 19 хувиар буурч 298,8 мянган  тоннд хүрчээ. Энэ нь 2009 оны наймдугаар
сараас хойшхи хамгийн бага үзүүлэлт болохыг шинжээчид тэмдэглэжээ.

Тус биржийн
арилжааны дүнгээр, энэ долоо хоногт дан ганц зэс төдийгүй хар болон цагаан тугалга,
хөнгөн цагаан, цайр, никелийн үнэ өсөөд байна. 

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж