Улсын дээд шүүхээс тайлбар өгсөнгүй

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Улсын дээд шүүхээс тайлбар өгсөнгүй

Сонгуулийн ерөнхий хороо “Сонгуулийн хуулийн 40 гаруй зүйл, заалтаар Улсын дээд шүүхээс тайлбар авах шаардлагатай байна” гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, Сон­гуулийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “албадан нөлөөлж, саад учруулахыг…” юу гэж үзэх, 20 дугаар зүйлийн 20 дахь хэсгийн “…зөрчил нь ноцтой бол…”, “аливаа хэлбэрээр сонгуулийн суртал­чилгаа хийх…, сонгогчдын саналыг татах…” гэснийг хэр­хэн ойлгох зэрэгт тайл­бар авахыг хүссэн юм. Харин Улсын дээд шүүхийн зү­гээс “Сонгуулийн тухай хуулийн ойлгомжгүй гээд байгаа зүйл заалтад маргаан үүсээгүй учир ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй” гэжээ. Сонгуулийн ерөнхий хо­рооныхны ойлгохгүй бай­гаа зүйл заалтад Улсын дээд шүүхийнхэн тайлбар өгсөнгүй.

Тэгэхээр Үндсэн хуу­лийн Цэцэд маргаан үүсгэхээр хүсэлтээ илгээснээс өөр заалтад хэн ч тайлбар өгөх­гүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2012 оны сонгуулийг ойлгомжгүй заалттай, шинэ сонгуулийн хуулиар явуу­лахаар байна.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж