А.Меркелийг шар айргаар “усалж” орхижээ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

А.Меркелийг шар айргаар “усалж” орхижээ

Германы Канцлер Ангела Меркелийг өнгөрсөн долоо хоногт Деммин хотод шашны баярт оролцож байх үед нь нэгэн зөөгч дээрээс нь шар айраг асгаж орхижээ.  Зөөгч эр балмагдсандаа хөшиж орхисон ч Канцлер инээд алдаад, юу ч болоогүй мэт хундага тулгасан гэнэ.  Канцлерыг шар айргаар “усалж” орхисон зөөгч эр Мартин өвдсөн найзынхаа оронд ажилласан өдрөө бүтэлгүйтсэн аж. Тэрбээр  туршлагагүй шинэ ажилтан байжээ. Германы төдийгүй дэлхийн томоохон улс төрчийн өмнө нүүрээ улайлгасан зөөгч дараа нь “Миний алдаанаас болж, Канцлер нэвт норсон ч над руу эргэж хараад инээсэн. Дараа нь үг хэлэхээр индэр рүү гарсан” гэжээ.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж