Жан Дюжардин “ардын баатар” болов | News.MN

Жан Дюжардин “ардын баатар” болов

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Жан Дюжардин “ардын баатар” болов

“Оскар”-ын шилдэг дүрийн шагнал хүртсэн Францын жүжигчин Жан Дюжардиныг эх оронд нь баатрын ёсоор угтан авчээ. “Уран бүтээлч” хэмээх дуугүй, хар цагаан кинонд бүтээсэн дүрээр кино академийн нэр хүндтэй шагналын эзэн болсон Франц эр өчигдөр эх орондоо очжээ. Түүнийг Парисын Шарль де Голийн нисэх онгоцны буудалд буухад нь Францчууд баяр хүргэхээр цугларсан байсан гэнэ. “Оскар”-ын шагналт жүжигчин Натали Портманаас шагналаа гардан авсан жүжигчин “Би энэ оронд хайртай. Би дуугүй кинонд америкчуудтай дахин хамтарч ажиллахад бэлэн” гэж ярьсан юм. Түүнийг шагнал авсны дараа Францын Ерөнхийлөгч Николя Саркози түүнд Францын киночдын нэрийг өндөрт өргөсний төлөө баяр хүргэж, мэндчилгээ явуулсан юм. “Оскар”-ын 84 дэх удаагийн наадамд Францчууд одтой байсан бөгөөд франц найруулагч Мишель Хазанавичус шилдэг киноны шагналын эзэн болсон юм. “Уран бүтээлч” кино 1929 оноос хойш “Оскар” хүртсэн анхны дуугүй, хар цагаан кино болсон билээ.

Н.Энх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-03-01 180.235.180.148

yostoi saihan kino bnalee

Avatar

AMARSANAA suvilal 2012-03-01 130.54.130.233

Amralt suvilliin clinic – amarsanaa.wordpress.com

Avatar

buurtsag 2012-03-01 67.68.100.17

kino bolson bilee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж