Олон жилийн турш олдохгүй байсан Адольф Гитлерийн уран зургийн хувийн цуглуулгыг Чехийн түүхч Ири Кучар, Прагийн хойд хэсэг Доскани дүүргээс олжээ.
“Телеграф” сонинд мэдээлснээр цуглуулга багаар бодоход 2.6 сая ам.долларын үнэ хүрэх гэнэ. Гитлерийн хамгийн дуртай эдгээр зургуудын дотор “Сталинградын дурсамж” нэртэй маш том нэгэн зураг байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Сталинград бол дэлхийн хоёрдугаар дайны үеийн Германы армийнхны хувьд тун таагүй дурсамж үлдээсэн хот. Гэтэл Гитлерийн хамгийн дуртай зургуудын нэг энэ хоттой холбоотой байж таарав.
Гитлер өөрийн зургуудыг Богемийн нэгэн сүмд нуух тушаал өгсөн боловч дайны үеэр Америкийн цэргүүд тэр зургуудыг олж авсан бөгөөд тэр цагаас хойш сураг тасраад байсан ажээ. Түүхэнд тэмдэглэгдсэнээс үзэхэд цуглуулгад байх ёстой өөр есөн зураг одоогоор олдоогүй байгаа юм. Хоёр долоо хоногийн өмнөөс Гитлерийн нууц амрагаас гарсан нууц хүүхэд нацистуудын эсрэг байлдаж явсан тухай мэдээлэл дэлхий даяар цацагдаж эхэлсэн билээ.