Элсэгчдийн босго оноонд өөрчлөлт оруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Элсэгчдийн босго оноонд өөрчлөлт оруулжээ

Монголын их, дээд сургуулиудын консерциумаас жил болгон оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулдаг. Энэ жилийн тухайд зарим сургуулиуд босго оноогоо тусгайлан зааж өгчээ. Өмнөх жилүүдэд босго оноо ерөнхийдөө 400 байсан бол энэ жил Санхүү, эдийн засгийн дээд сургууль бүх мэргэжлээр элсэгчдийн босго оноог 620, Удирдлагын академи 600, МУИС 560 оноо байхаар зааж өгсөн байна. Түүнчлэн СЭЗДС-ийн Сингапур, БНСУ-д сурдаг давхар мэргэжил эзэмшүүлдэг мэргэжилд англи хэлний оноо 750-иас доошгүй байхаар журамлажээ. Харин бусад сургуулиудын босго оноо өмнөх жилийнхтэй адил байгаа ажээ. Зарим сургуулиудын мэргэжил өнжиж, зарим мэргэжлийн элсэлт хасагдсан гэнэ. Ийнхүү өөрчлөлт орсноор элсэгчид мэргэжлээ сонгохдоо бүлэг тус бүр дээр анхаарч танилцах хэрэгтэй ажээ. МУИС-ийн компьтер график, дизайн, реклам сурталчилгааны менежрийн ангид ур чадварын шалгалт авдаггүй байсан бол энэ жилээс ур чадварын шалгалт авахаар болжээ.

Элсэлтийн хураамж болгон жил бүр 4000 төгрөг байдаг. Албаны хүний тайлбарласанаар “Энэ бол хөнгөлөлттэй хямд үнэ. Энэ жил ч энэ үнэ хэвээрээ байна. Хураамжийн мөнгөнөөс 1000 төгрөгийг аймаг орон нутгаас оролцож ажилласан хүмүүст урамшуулал болгон өгдөг. Үлдсэн 3000 төгрөгийг Монголын их дээд сургуулиудын консерциум элсэлтийн комиссын гишүүдийн орон нутагт очих унаа, байр хоолны зардалд зарцуулагддаг” гэлээ.  

                                                                                                     Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж