Ватиканы нууц архиваас дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Ватиканы нууц архиваас дэлгэнэ

Европын түүхэнд холбогдох асар ховор баримт бичгүүдийг хадгалдаг Ватиканы нууц архивын зарим бичиг баримтыг дэлгэн, Ромын Капитолын музейд үзэсгэлэн гаргалаа. Ирэх есдүгээр сарын 9-нийг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэн олон нийтийн анхаарлыг туйлын ихээр татаж байна. Магадгүй эхний бөгөөд эцсийн удаа Ватиканы архив ховор баримт бичгүүдээ ийнхүү ил гарган өөр хотод аваачин дэлгэж байгаа байх хэмээн мэргэжилтнүүд таамаглав.

Галилео Галилейг шүүн шийтгэсэн хурал, Мартин Лютерийг ялласан тогтоолын баримт зэрэг олон сонирхолтой бичгийг эндээс харж болох гэнэ. Уг үзэсгэлэн Ватиканы нууц архив байгуулагдсаны 400 жилийн ойд зориулж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж