-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт хэзээ эхлэх вэ?
-Ерөнхий боловсролын сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сард эхэлнэ. Тодруулбал, энэ сарын 22-ноос эхлэх юм. Энэ улирлын амралтаар ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчид 14 хоног амарна.
-Бага, дунд, ахлах ангийн сурагчид бүгд адилхан 14 хоног амрах уу?
-Гуравдугаар улирлын амралт болохоор бүх сурагчид 14 хоног амарна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн I-II ангийн сурагчид III, VIII ангийн сурагчид 11 жилийн сургалттай IV-XI ангийн сурагчид бүгд ижилхэн амарна. Тэгээд сурагчдын хичээл ирэх сарын 5-нд орно.
-Өмнө нь багш нар долоо хоногийн ажил хаялт зарлаж байсан. Гэтэл одоо бас дахин ажил хаялт зарлах тухай яригдаж байна. Хэрвээ багш нар ажил хаявал сурагчдын амралтад өөрчлөлт орох уу?
-Үгүй. Багш нар ажил хаясан ч сурагчдын амралт хуваарийн дагуу явагдана. Ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
"Монголын мэдээ" сонин