Өнгөрсөн оны эхний хагаст төмрийн хүдрийн үнэ нэг тонн 180 ам.долларт хүрээд байсан бол аравдугаар сараас эхлэн 120 ам.доллар болтлоо унасан юм.
Нөгөөтэйгүүр Хятадын дотоодын компаниудын гадаад улс орон дахь төмрийн хүдрийн ордуудын тоо нэмэгдсээр байгаа ажээ. Өнгөрсөн онд Хятадын компаниудын гадаад орнууд дахь төмрийн хүдрийн олборлолт 150 сая тоннд хүрсэн нь энэ жил 30 сая тонноор нэмэгдэх хандлагатай байгааг тус холбоо мэдээлжээ.
Хятадын хувьд төмрийн хүдрийн импортын хэмжээ 2011 онд 68 хувиар өсч 686 сая тонн байсан бол дотоодын олборлолт 27.2 хувиар өсч 283 сая тоннд хүрчээ.
Тус улсын Ган, төмрийн холбооны тооцож буйгаар, энэ жил Хятадын төмрийн хүдрийн эрэлт 1,182 тэрбум тоннд хүрэхээр байна.
Б.Төгс