IX Богд таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

IX Богд таалал төгслөө

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, IX Богд Жавзундамба хутагт Жамбалнамдолчойжижанцан өнөөдөр өглөө 08.30 цагт таалал төгслөө. Сүүлийн үед IX Богдын бие чилээрхэж, сайнгүй байсан тул Гандантэгчинлэн хийдийн лам нар шинийн наймны бэлгэт сайн өдөр Бат оршил өргөх ёслол хийж, ном номын дээдийг хурахаар төлөвлөж байсан гэнэ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүнээр заларсан IX Богд Жавзундамба
нь 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэх газар төрсөн бөгөөд 4
настайд нь Халх Монголын наймдугаар богд Жавзундамбын хойд дүрээр
тодруулжээ. Найман настайдаа гэцүл сахил хүртэж, Жамбалнамдолчойжижанцан
хэмээх сахилын нэртэй болсон байна. Ингээд 29 нас хүртлээ номын өргөөнд
шавилан сууж байгаад Энэтхэг улс руу дүрвэн гарсан бөгөөд 2010 оноос
Монгол Улсад заларч ирээд байсан билээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж