Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт орших Сэлэнгэ мөрөнд өнгөрсөн бямба гаргийн шөнийн 01.00 цагт гүүр цөмөрч, машин уналаа гэсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын хэлтэс шуурхай ажиллаж, хүнийг нь аварч, машиныг татан гаргасан байна. Тус гүүрний хагас нь нурсан учраас Хот хоорондын зорчигч тээвэр болон бусад машин, техникийг Сэлэнгийн гүүрээр гаргахгүй байх шийдвэрийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргаад байгаа юм байна. Тиймээс Хөвсгөл аймгаас ирж байгаа болон тус аймаг руу очиж байгаа машинууд Дархан-Эрдэнэтээр тойрч явах, замгүй газраар гарах зэргээр зорчигчдын аюулгүй байдлыг хангаагүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулжээ. Унасан машин Ланд 105 маркийн 05-70 УБН улсын дугаартай машин байсан байна.