“Матрикс” салон өнөөдөр үнэгүй үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

“Матрикс” салон өнөөдөр үнэгүй үйлчилнэ

Салбартаа тэргүүлэгч “Матрикс” салон 10 жилийн ойн баяраа тохиолдуулан өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд үйлчлүүлэгчдэдээ үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ. Үүнд үс тайралт, ороолт, сэнс, маникюр, өдөр тутмын будалт зэрэг таван төрлийн үйлчилгээ багтах ажээ. “Матрикс” салоны захирал Н.Батжаргал “Энэ өдөр тус салоны дөрвөн салбарт 50 үсчин, 30 гоо сайханч ажиллах учир зорьж ирсэн хүн бүр сэтгэл хангалуун байх болно” гэжээ. Тус салоны хамт олон оны босгон дээр “Амирлин” шампунь гаргасан бол олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан бэлгийн карт энэ сарын 3-нд худалдаанд гарах гэнэ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж