Сүхбаатарын талбайг өндөржүүлсэн хамгаалалтад авчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайг өндөржүүлсэн хамгаалалтад авчээ

Сүхбаатарын талбайг өчигдөр оройноос эхлэн өндөржүүлсэн хамгаалалтад авчээ. Энэ байдал өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Өнөөдөр Эх орончдын өдөр тохиож буй тул нэг үүрнээс цувж төрсөн МАН болон МАХН-ынхан адил төстэй байдлаар хоёр тусдаа арга хэмжээ зохион байгуулж буй. Тэгвэл, Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан Сүүхбаатар дүүргээс нийслэлийн төв талбайд арга хэмжээ зохион явуулахаар авсан эрхийнхээ дагуу өчигдөр орой тайзаа засах гэтэл Сүхбаатар дүүргийн хэв журмын хэлтсийн дарга н.Амармөрөн тэргүүтэй цагдаагийн албан хаагчид, тагнуул, Замын цагдаагийн газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаа нарын бүрэлдэхүүнтэй өндөржүүлсэн хамгаалалтынхан оруулаагүй байна. МАХН-ынхны зүгээс хуулийн дагуу гурав хоногийн өмнө талбайд арга хэмжээ зохион байгуулах мэдэгдлээ өгч, зөвшөөрлөө авсаар байтал яагаад ажил саатуулаад байгааг лавлахад  “МАН Сүхбаатарын талбайг гуравдугаар сарын 1-ний 17.00 цаг хүртэл авсан тул та бүхний ажил цуцлагдсан. Тиймээс тайз засахаа зогсоо” гэж шаардсан гэнэ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж