Өнөөдөр шинийн найман

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Өнөөдөр шинийн найман

Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн найман тохиож байна. Монголчууд хаврын эхэн сарын шинийн 15 хүртэл буян номд шамдаж заслаа хийлгэхийг эрхэмлэдгээс шинийн найман, 15-ныг онцгойлон үздэг. Шинийн наймныг Оточ Маналын буулттай өдөр гэдэг. Тиймээс эрүүл мэндээ бататгах, нас буян арвижуулахад тустай хэмээн сүсэгтнүүд орон хийдийг зорих нь элбэг. Өнөөдөр зарим хүрээ хийд үнэ төлбөргүй ном уншина гэсэн тул мөргөлчдийн хөлд дарагдах биз ээ.

Нийтээрээ үйлдсэн буян цаглашгүй үрждэг гэдэг тул сүсэгтнүүд Бурхан багш рид хувилгаан үзүүлэн тэрсүүдийг дарсан хэмээдэг хаврын тэргүүн сарын эхний 15 хоногт орон хийдэд олноороо цугларч мөргөл үйлдэхийг чухалчилдаг ажээ.

                                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж