Windows 8 -ын онцгой 5 боломж

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Windows 8 -ын онцгой 5 боломж

Та бүхэнд зориулан Windows XP, Vista болоод Windows 7 –ын дараагийн
үе болон гарч ирж буй тус системийн онцлог 5 талыг танилцуулж байна.
Windows 8 үйлдлийн системийг компьютерт зориулсан үйлдлийн системүүдээс
хол тасарч хувьсгал хийж чадсан гэж олон хүмүүс үзэж байна. Энэ нь нэг
талаар Майкрософтын хүсэл эрмэлзэл, нөгөө талаас Эпплд зах зээлээ
алдахгүйн төлөөх тэмцлийн илэрхийлэл бизээ. Саяхан тус үйлдлийн
системийн хөгжүүлэлтийн явцаас урьдчилсан байдлаар олон нийтэд
танилцуулсны дараа дэлхийн олон технологийн сайтуудад үнэлэлт дүгнэлт
гарчээ.

Өрсөлдөөний нэг гайхамшигтай тал бол байгууллагууд дундаас хамгийн
шилдэгийг нь гарган харуулдагт оршдог. Онцлог, давуу талуудыг дурдвал:

1. Асахдаа хурдан болсон

Windows системийн урьдны хувилбаруудаас унших, асах хурд нь
харьцангуй нэмэгдсэн. Системийн нөөцөө ачааллахдаа бичил программууддаа
жигд тараан хуваарилах болсноор энэ боломжийг олж авчээ. Windows 7 –н
CPU-тэй харьцуулснаар бол Windows 8 нь илүү хурдан асдаг болсон байна.

Хэрхэн ингэж чадав? Унтраах үед системийн нөөц файлууд нь “санагдаж” эргээд асаахад хурдан болсон байна.

 

2. Шинэлэг, уян хатан дэлгэц

Компьютерээ асаан Windows 8 руу нэвтэрч орох үед танд хамгийн эхэнд
программуудыг дөрвөлжлөн өрсөн байдлаар харуулах хэрэглэгчийн хэсэг
/интерфэйс/ нь харагдана. Үүнийгээ Метро интерфэйс хэмээн нэрлэжээ.
Өнгөцхөн харвал мэдэрдэг дэлгэцтэй комьютерийн төхөөрөмжүүдэд тохирсон
мэт санагдаж ч магад. Үнэндээ ч энэ систем суусан таблет компьютер,
ухаалаг утас зэргийг хэрэглэж байхдаа эдгээр дээр дарвал нээгдэх юм.
Мэдээж та өөрийн хүссэнээр дэлгэцийн хаана юу байхаа тохируулах бүрэн
боломжтой.

Гэхдээ хамгийн гоё зүйл нь Windows 8 дэлгэц дээрхи программуудаа дээр
доор байрлуулан зохион байгуулж тохируулахаас гадна нээсэн байгаа
програм тухайн цаг мөчид хэрхэн ажиллаж байгаа талаархи мэдээллийг
/real-time information/ харуулдагт оршиж байна. Өөрөөр хэлбэл, цаг
агаарын мэдээллийг харуулдаг програм /app буюу application/-ыг нээж
идэвхижүүлэхгүйгээр байгаа хотынхоо цаг агаарын мэдээг харах боломжтой
юм. Энэ нь э-мэйл зэрэг бусад арр-д ч мөн адил. Ингэснээр цаг бүр
мэдэгдэж байхаар тохируулснаар тань хамгийн чухал, тулгамдаж байгаа
ажлаа цаг алдалгүйгээр гүйцэтгэх боломжийг олгож байгаа юм.

 

3. Сайжруулсан хайлт хийх функц

Start цэсний доор байдаг хайлт хийхэд зориулагдсан талбар байхгүй болсон. Бүр билэгдэл нь болсон Start цэс ч байхгүй болсон!

Энэ нь компьютерээсээ юм хайх хэрэггүй болсон гэсэн үг биш л дээ.
Ямар нэгэн үг шивэхэд баруун гар талаас хайх хэсэг гарч ирэн хайлтаар
илэрч байгаа үр дүнг харуулна. Үр дүнг харуулахдаа тухайн хайсан үгтэй
тохирч байгаа бүх арр, файлуудыг шууд гаргаж ирнэ.

Мөн Windows 8 –ын хайлтын функцийг сайжруулж өгөхөөр хийгдсэн хайлтын
арр-уудыг ашиглан юм хайх боломжтой. Дэлгэцийн баруун талд үүсэх
хайлтын талбар дээр арр-уудаас сонгон хайлтанд ашиглаж болно. Жишээ нь,
хэн нэгэн нэр бүхий хүнээс ирсэн мэйлүүдийг тусгайлан хайя гэвэл нэрийг
нь бичин э-мэйлийн арр дээр даран хайж олно.

 

4. Windows To Go

Энд өгүүлж байгаа бүх зүйлсээс хэрэглэгчид хамгийн их таалагдаж мэдэх
функц нь юм. Windows To Go –г ашиглан компьютерийнхээ системийн суурь
бүх тохиргоо, дэлгэцийн зураг, файл болон арр-уудыг хуулбарлан USB
оролттой төхөөрөмжид хуулж авах боломжийг олгож байгаа юм. Үүнийг өөр
хэн нэгний компьютерт залган асаахад яг л өөрийнх дээр сууж байгаа мэт
тохиргоог бүрдүүлж өгөх аж.

Гайхалтай гэхээс өөр юу гэхэв. Энэ функц олон сайн талуудыг бий
болгож байгаа юм. Тухайлбал, вирустсэн буюу гацсан үед файл, арр-ууд
зэрэг системийн тохиргоогоо хамгийн сүүлд хадгалсан байгаа USB
төхөөрөмжөө ашиглан хийж байсан зүйлээ эргэн сэргээж болох юм. Өөр
Windows 8 суулгасан компьютерт ч залган хийж байсан ажлаа үргэлжлүүлэх
боломжтой. Ингэснээр зүгээр л флаш  зэргийн USB төхөөрөмжийг нөүтбүк
чирч явахын оронд ажилдаа үр дүнтэй ашиглаж болох нь.

 

5. Windows Live Syncing

Windows To Go –тэй нэгэн адил Windows 8 үйлдлийн систем нь тухайн
хэрэглэгч Live ID-гаа ашиглан Windows 8 бүхий дурын компьютерт нэвтрэн
өөрийн дуртай тохиргоогоо гаргаж ирэх Windows Live syncing хэмээх
функцийг хэрэглэх нөхцлийг бүрдүүлж өгч байна. Windows Live дансаа
ашиглан компьютерт нэвтэрч орох болгонд дэлгэцийн тохиргоо нь хэзээд
хэвээр хадгалагдана. Бүх л чухал гэж үзсэн тохиргоогоо sync хийсэн
байхад өөр компьютер дээр очиж ажиллахад улам амар болгож байгаа юм.

Гэхдээ Windows To Go функцээс хэр ялгаатай санагдаж байна? Windows To
Go нь сүлжээний компьютерүүддээ нэгэн ижил тохиргоог хийхэд нь IT
админуудад илүү туслахаар зориулагдсан шинжтэй бол Windows Live Syncing
нь энгийн хэрэглэгчид компьютерийнхээ үндсэн тохиргоо, мэдээллийг
хэрэглэхгүй удах үед ч хэвээр нь хадгалах боломжийг олгож байна.

Ингээд бүрэн эхээрээ Windows 8 үйлдлийн систем худалдаанд гарах үед нь хэр гайхамшигтай болсныг мэдэрцгээе.

Бэлтгэсэн Э.Алтангэрэл

http://unaga.net/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж