“Спорт ба эмэгтэйчүүд” олон улсын хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

“Спорт ба эмэгтэйчүүд” олон улсын хурал боллоо

Ану-гийн Лос-Анжелос хотноо “Спорт ба эмэгтэйчүүд” олон улсын V их хурал болжээ. Уг хуралд 130 гаруй орны төлөөлөгч оролцсон байна. Спортын бүсгүйчүүд ээлжит хурлаараа спортын удирдах  байгууллага дахь эмэгтэйчүүдий оролцоог нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах байлаа. Хурлын үеэр Олон улсын олимпийн хорооны “Спорт ба эмэгтэйчүүд” шагналыг гардуулсан бөгөөд уг шагналыг энэтхэгийн Маниша Малхотра гардлаа.

Түүнчлэн тив тус бүрийн спортын гарамгай эмэгтэй зүтгэлтэнүүдийг ОУОХ-ны цомоор шагнасан юм. 2009 онд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Арвин уг шагналыг хүртэж байсан билээ. Мөн спорт, олимпийн хөдөлгөөн дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх “Лос Анжелосын тунхаг”-ийг баталсан байна. Энэхүү хуралд манай улсыг төлөөлж МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссийн зохицуулагч П.Тунгалаг, АНУ-ын Лос-Анжелос хотноо амьдардаг Монгол улсын гавъяат тамирчин С.Дашдулам нар оролцлоо.

"Спортын шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж