Сонгуулийн тойргуудыг ингэж хуваажээ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Сонгуулийн тойргуудыг ингэж хуваажээ

УИХ-ын ээлжит сонгууль болоход дөрвөн сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тиймээс СЕХ ирэх сонгуулийн бэлтгэл ажилдаа орж, орон нутагт сонгуулийн хэсгийн хороодыг байгуулж эхэлжээ. Өнгөрөгч оны эцэст баталсан сонгуулийн шинэ хуулиар УИХ-ын сонгуулийг 48 мандат бүхий 26 тойрог, 28 мандаттай нэг том тойрог буюу холимог системээр явуулахаар болсон билээ. Тиймээс аль аймаг, дүүрэг хэдэн мандаттай байх, сонгуулийг тойргуудыг хэрхэн хуваасан нь сонгогчдын хувьд сонирхол татах мэдээлэл. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал 26 тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс зургаагаас доошгүй сарын өмнө байгуулж, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно.” гэж заасны дагуу УИХ-ын 2011 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор сонгуулийн 26 тойргийг байгуулж, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоожээ.

Тогтоолд,

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Энэ тогтоолын 2-т зааснаас бусад аймаг тус бүрийг сонгуулийн нэг тойрог, нийслэлийг сонгуулийн зургаан тойрог болгож, Улсын Их Хурлын сонгуулийн нийт 26 тойрог байгуулсугай.

2. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг үндэслэн Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог болгосугай.

3. Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрог бүрд ногдох Улсын Их Хурлын гишүүний мандатын тоог хавсралтаар баталсугай гэсэн байна.

Тогтоолын хавсралт

2011.12.28

Б.ЗАЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж