Тео Уолкотт сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Тео Уолкотт сүй тавьжээ

Английн шигшээ багийн жигүүрийн тоглогч Тео Уолкотт долоон жил үерхсэн найз бүсгүй Мелани Слейддээ гэрлэх санал тавьжээ. Хосууд дөнгөж 22 настай ч 15 настайдаа учирсан анхны хайрын эзэд гэнэ. Английн шигшээ болон Премьер лигийн “Арсенал” клубын залуу од Уолкотт дурлалт бүсгүйдээ нэлээд том хэмжээний очир алмаз бүхий сүйн бөгж бэлэглэсэн байна. Аль Зул сарын баярын өмнө сүй тавьсан хосууд “нууц”-аа нэлээд сайн хадгалжээ. Тэд ирэх жил хуримлахаар төлөвлөөд буй гэнэ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж