
Энэ томилгоог Ардчилсан намын зүгээс хэт улстөржсөн, улс төрийн томилгоо байсан учраас Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид санал хүргүүлсэн байна. Мөн хэдхэн сарын дараа болох УИХ-ын сонгуулийн өмнө улстөржсөн томилгоо хийсэн нь сонгууль будилаантуулах гэсэн санаа гэдгийг Ардчилсан намынхан далд утгаар илэрхийлсэн. Ингэхдээ “Сонгууль будилаантдаг газар бол Иргэний бүртгэлийн газар. Тэгэхэд аливаа агентлагийн даргыг томилохдоо улс төрөөс ангид мэргэшсэн хүнийг томилох ёстой байдаг. Тийм учраас МАН-ын нарийн бичгийн дарга байсан хүнийг агентлагийн даргаар томилох ёсгүй” гэсэн. Ардчилсан намын бүлгийн дэд дарга Лу.Гантөмөр хэлэхдээ “Хууль бус томилгоогоо ойрын хугацаанд шийдэж өгөх хэрэгтэй гэдэг саналыг Хууль зүй дотоод хэргийн сайдад хүргүүлсэн. Сонгууль дөхөж байгаа энэ үед Улсын бүртгэлийн газар цахим үнэмлэх хэвлэх, тараах гээд ажил ихтэй байгаа. Тиймээс энэ асуудалд тодорхой хариулт өгөхыг хүсч байна” гэсэн мэдэллийг өгсөн. Харин Хууль зүй дотоод хэргийн яам энэ томилгоог хуулийн дагуу хийгдсэн томилгоо гэж үзэж байгаа юм байна. Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаас зарим зүйлийг тодруулаа.
-Ардчилсан намын бүлэг УБЕГ-ын даргын томилгоог хууль бус гэж үзэж огцруулах шаардлагыг танай яам, Засгийн газарт тавиад байгаа. Дэд дарга нь байж байхад яагаад томилоогүй юм бэ?
-УБЕГ-ын даргыг томилох ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Хууль зөрчсөн, улстөржсөн томилгоо байхгүй. Томилгоог хийхийн тулд Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт авдаг. УБЕГ-ын дэд дарга, даргын үүрэг гүйцэтгэгч Л.Амарсанаа өмнө нь яам, агентлагуудад ажиллаж байсан туршлагатай, дээрээс нь Төрийн албаны зөвлөлийн нөөцөд байсан хүн. Төрийн албаны зөвлөлийн нөөц гэдэг маань тухайн байгууллагад бүртгэлтэй, ажиллаж байсан туршлагатай хүмүүс байдаг. Төрийн албаны зөвлөл нөөцөд хүн байгаа учраас сонгон шалгаруулалт хийх шаардлагагүй гэж үзсэн. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч даргаар ажиллаж байсан н.Эрдэнэбаатар 2012 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр өөрийн хүсэлтээр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Энэ хүн нь УБЕГ-ын дэд дарга байсан Б.Мөнхбаатарыг ажлаа өгснөөс нь хойш түүний үүрэгт ажлыг түр хугацаагаар орлож байсан юм. Тэгээд судалгаа хийж байгаад Л.Амарсанааг дэд даргаар хоёрдугаар сарын 2-нд томилсон.
-Улсын бүртгэлийн газар хоёр дэд даргатай байсан юм уу?
-Тийм ээ. Нэг дэд дарга нь Л.Амарсанаа, Н.Пүрэвдорж гэж хүн байгаа. Энэ хоёр дэд даргаас Хууль зүй дотоод хэргийн сайдын саналаар Засгийн газрын хуралдааны 31-р тогтоолоор томилохыг шийдвэрлэн Л.Амарсанааг даргын түр орлон гүйцэтгэгч, Улсын ерөнхий байцаагчаар хоёрдугаар сарын 8-ны өдрөөс ажиллуулаж байгаа. Улсын ерөнхий байцаагч гэдэг нь энэ албан тушаал эзэнгүй байхаар олон хүмүүст зөвшөөрөл өгдөг, төрсний гэрчилгээ олгодог ажил нь зогсдог юм байна. Тиймээс даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох ажиллагааг яаравчлах шаардлагатай байсан юм. Зөвшөөрөл өгөх, зарим ажил саатах байсан учраас хоёр дэд даргаас нь байгууллагын дүрмийн дагуу томилгоог хийсэн. Түүнээс улстөрийн зорилготой, улстөржсөн ойлголт байхгүй.
irgen 2012-03-01 163.239.181.45
Suhiig demjij bna
Bayaraa 2012-03-01 202.170.68.229
Purevdorjiig ni tomiloochee
Зочин 2012-03-01 202.179.11.122
Ху намч улайрч бна даа. Ингээд ирэхээрээ тэнгэр хартал тэрий хаддагсан даа, Мааниа уншуулах гэж юундаа яарна вэ, Шорон чинь зайтай байгаа Санаа зоволтгүй,Ху намын авилгачид аа, Амарсанаа дэд дарга байгаагүйш дээ УБЕГ-т Сая хэл ам гарахаар дэд даргаар тавьсан гэж худал бичиг бүрдүүлээ юү Хуйвалдсан Зүмбэрэлтэйгээ хамт унана шүү та нар. Ху нам яасан их сандрана вэ, Нар хуруу нь салганаад, шорон нүднгд нь харагдаад байгаа юм байх даа
gh 2012-03-01 122.201.18.134
МАН ыхан ялж л байвал хужаагиин эрлииз ч байсан хамаагүй гэж бодож байна Харамсалтай нь луйвардаад яллаа гэхэд ниит монголчуудын бүх бүртгэл мэдээлэл эрлииз хүнии гарт орохвии
gh 2012-03-01 122.201.18.128
МАН ыхан ялж л байвал хужаагиин эрлииз ч байсан хамаагүй гэж бодож байна Харамсалтай нь луйвардаад яллаа гэхэд ниит монголчуудын бүх бүртгэл мэдээлэл эрлииз хүнии гарт орохвии
эх оронч 2012-03-01 203.91.117.4
улаан цайм юм гэж энийг л хэлэх бх даа
эх оронч 2012-03-01 203.91.117.4
улаан цайм юм гэж энийг л хэлэх бх даа
Зочин 2012-03-01 180.149.93.12
Ardchilsan namiinhnaas arai l hudargatai
Зочин 2012-03-01 202.170.81.10
english-sources.blogspot.com -АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛҮҮД
Zochin 2012-03-01 202.131.234.2
ardchilsan nam eeriinh ni hun boloh Purevdorj ni dargaar baij boldog eer namiin hun bolohoor ulsterjsen boldog yasan ineedtei yum be yamar ch baisan purevdorjoos ni hichneen huvi iluu medleg turshlagatai hun baina shu de
СҮХ 2012-03-01 202.126.91.152
МАН Ч АХИАД Л СОНГУУЛИЙНХАА ЛУЙВРЫГ ХИЙХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА ДАА ХҮН НЬ ЯМАР Ч БАЙЖ БОЛНО ГЭВЧ НАМЫН ДААЛГАВАР БОЛ НАМЫН Л ДААЛГАВАР БАЙДАГ
СҮХ 2012-03-01 202.126.91.152
МАН Ч АХИАД Л СОНГУУЛИЙНХАА ЛУЙВРЫГ ХИЙХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА ДАА ХҮН НЬ ЯМАР Ч БАЙЖ БОЛНО ГЭВЧ НАМЫН ДААЛГАВАР БОЛ НАМЫН Л ДААЛГАВАР БАЙДАГ
Зочин 2012-03-01 133.34.31.99
Urd ni baisan odoo bish bol boloo yum bishuu.
Зочин 2012-03-01 203.91.117.4
namyn nariin bichigkhiiji baisan khun tawichikhaad uls turjuuguy geji khutsakh yum man-yn pizdanuud uls turjuuguy baiji kharagdaach man gekheer bukh muu muukhai yum bolgon tusuulugddug baikhguy yu daa
Зочин 2012-03-01 203.91.117.4
namyn nariin bichigkhiiji baisan khun tawichikhaad uls turjuuguy geji khutsakh yum man-yn pizdanuud uls turjuuguy baiji kharagdaach man gekheer bukh muu muukhai yum bolgon tusuulugddug baikhguy yu daa
Бүртгэлийн мэдээллийн фонд хаачсан бэ 2012-03-01 202.179.20.235
бүртгэлийн мэдээллийн фонд программ гэмтсэн гээ АНУ-руу оны өмнө явуулсан яасан бэ.Уг нь улсын нууц гэдэг байсан одоо улс биш болж дээ.
Зочин 2012-03-01 202.72.247.244
Амарсанаа чадвартай.Худалч зуйрган занд дургүй,төрийн туршлагатай ажилтан.Хамт ажиллаж байсан мэднэ.
Зочин 2012-03-01 122.201.18.141
Шударга царайлсан хулгайчууд. АН адилхан
Bitgii s*** 2012-03-01 202.170.84.13
Naad ulgert chini hen itgeh um. Ard tumniig teneg gej basamjlahaa boli. Darga bolgohyn tuld neg dediig ni daramtalj ajlaas garah orgodliig ni avaad. tegeed Amarsaaa gedeg kommunistyg tavisan biz dee. Eniig uls toriin gehgui oor u geh um. Erhem huulich guya
Зочин 2012-03-01 122.201.18.118
Шударга ясны төрийн албан хаагч хүн дээ ардчилсан нам сонгуулийн шоу хийх гэж ядах юм даа зайлуул одоо юу ч болсон улс төржих нь тодорхой ядарсан пи ар Ан-н