Харин Та хуучин машиныг хувь хүнээс нэг удаа их хэмжээний мөнгө төлөн худалдан авсанаар ямар байдалд орж болох вэ?
Буруу талдаа жолооны хүрдтэй, бензин зарцуулалт ихтэй, хэн, яаж хаана хэрэглэж байсан нь үл мэдэгдэх машин хэзээ эвдэрч, хаана, аль зам дээр таныг машиныхаа хамрыг онгойлгож, бухимдаж зогсоход хүргэхийг таашгүй. Мөн та мөнгөө төлөнгүүтээ машиндаа дахин мөнгө зарж эхэлнэ. Ямар түүхтэйг нь мэдэхгүй тул хөдөлгүүрийн тос, дугуй, наклаадаас эхлээд радиаторын усыг хүртэл бага температурт хөлдөх чанартай болгох гэж сольход шинэхэн авсан машиндаа аль хэдийн дахин нэг сая төгрөг зарцуулсанаа мэдэхээс гадна танд зарсан сэргэлэн худалдаачин зардлаас тань нимгэлэх нь битгий хэл шинэ машин авч байж гар татаж хэрэггүй гэх маягтай ёжтой үгс чулуудчихаад бушуухан арилж өгөх болно. Ийм зүйлийг бид хэдий болтол тэссээр, тэвчсээр байх ёстой юм бэ.
Гэхдээ азаар юм гэдэг үргэлж хөгжиж, дэвжиж байдгийн ачаар энэ бүх байдлыг бага ч гэсэн өөрчлөх боломжийг Таван Богд Моторс олгож , Та баталгаатай, тогтмол орлоготой л бол цоо шинэ Volkswagen брэндийн авто машиныг төлбөр болон сэтгэл зүйн ямар ч эрсдэлгүйгээр худалдан авахыг зөвлөж байна.
Мэдээж энэхүү боломжийг Танд танилцуулахад урьдчилгаа төлбөр 10-30%-г нь урьдчилан төлөөд нэмэлт барьцаагүйгээр үлдэгдэл төлбөрөө 36-60 сарын хугацаанд хуваан төлөх явдал юм. Шинэ тэр дундаа Герман машин бол дор хаяж 3-5 жилдээ Таны санааг зовоохгүйгээр барахгүй тэднийх худалдаалсан машиндаа 2 жилийн километр харгазахгүй баталгааг өгдөг нь европ чанартаа бардсаных биз.