20 үнэт цаасны ханш өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

20 үнэт цаасны ханш өсчээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012.02.29/ үнэт цаасны арилжаагаар нийт 45 ХК-ийн 137.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 318.9 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 24 ХК-ийн 314.0 мянган ширхэг хувьцааг 123.2 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 21 ХК-ийн 4.8 мянган ширхэг хувьцааг 13.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 297 хэлцэл хийгджээ.  Нийт 45 үнэт цаас арилжсанаас 20 үнэт цаасны ханш өсч, 13 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 21657.98 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 314.13 нэгжээр буюу 1.47 хувиар өссөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ хоёр, их наяд 112.0 тэрбум төгрөг болсон байна. 2012 онд 41 удаагийн үнэт цаасны арилжаагаар 12.0 сая ширхэг хувьцааг 7.3 тэрбум төгрөгөөр, 500 ширхэг компанийн бондыг 5.0 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 7.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Эх сурвалж: www.mse.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж