Женнифер Гарнер амаржжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Женнифер Гарнер амаржжээ

Холливудын нэрт жүжигчин Женнифер Гарнер амаржиж, хүүтэй болжээ. Тэрбээр жүжигчин Бен Аффлектай гэрлэснээс хойш гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэж байгаа юм. Виолет, Серафина гэх хоёр охин төрүүлсэн жүжигчин бүсгүй хүү төрүүлж, нөхөртөө бэлэг барьсан аж. Шинэ хүн нь хүү, охин эсэхийг ихэд нууцалж байсан хосууд охиддоо хүртэл энэ мэдээг баярт мөчид л дуулгасан гэнэ. Харин бяцхан дүүдээ хоёр эгч нь Волт Диснейн хүүхэлдэйн киноны баатруудын нэрсээс хайрлахаар хэдийн төлөвлөсөн байжээ. Гэвч охидод одоо Минни Мауз, Үнсгэлжин биш, Петр Пэн, Ахмад Дэгээ гэх мэт нэрнээс сонголт хийх үлдэж буй бололтой.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж