Ардчилсан намын “4-11” уулзалт Бор-Өндөрт болно | News.MN

Ардчилсан намын “4-11” уулзалт Бор-Өндөрт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын “4-11” уулзалт Бор-Өндөрт болно

Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногийн Пүрэв гараг бүрийн 11:00 цагт “4-11” буюу сэтгүүлчидтэй уулзах уулзалтыг уламжлал болгон зохион байгуулдаг. Шинэ оныг Ардчилсан намаас “Анхан шатаа сонсох жил” болгон зарлаж, Төв аймгийн Зуунмод суманд оны анхны “4-11 уулзалтыг зохион байгуулсанаар аяныхаа нээлтийг хийсэн. Энэ удаад аяны үргэлжлэл болгож Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр багт “4-11” буюу сэтгүүлчидтэй уулзах уулзлатыг зохион байгуулах бөгөөд уулзалтад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ЕНБДарга Д.Эрдэнэбат,  намын нарийн бичгийн дарга нар болон орон нутгийн намын төлөөлөл оролцох юм.

“4-11” сэтгүүлчидтэй хийх уулзалтаар АН-ын удирдлагууд сэтгүүлчдэд дараах чиглэлээр мэдээлэл хийнэ. Үүнд:

  • Ардчилсан нам “Анхан шатаа сонсох жил” болгон зарласантай холбогдуулан өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл.
  • 1990 оны 03-р сарын 04-ний түүхэн тэмдэглэлт өдрийн тухай мэдээлэл.
  • Анхан шатаа сонсох жилийн ажлын хүрээнд Монгол орны нийт 363 сумаас шилдэг сумын намын хороо шалгаруулах уралдааныг зарлах.
  • Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд Ардчилсан намаас зарласан шилдэг төслийн баг шалгаруулах уралдааны талаарх мэдээлэл.
  • Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүдийн ротацийн тухай мэдээллийг тус тус хийнэ..

    Хэнтий аймгийн Бор-Өндөр нь Дархан сумын 5-р баг бөгөөд 16,000 орчим хүн амтай дэд бүтэц өндөр хөгжсөн, олборлолт, боловсруулах үйлдвэр нь тус багийн эдийн засгийг тэтгэдэг, уурхай түшиглэн байгуулагдсан ажээ. Үйлдвэрийн бүх бүтээгдэхүүн ОХУ,  зэрэг орнууд руу төмөр замаар дамжин экспортлодог байна. Дархан сумын ИТХ-ын 25 суудлын 21 нь Бор-Өндөр багаас сонгогдсон байна.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж