
“4-11” сэтгүүлчидтэй хийх уулзалтаар АН-ын удирдлагууд сэтгүүлчдэд дараах чиглэлээр мэдээлэл хийнэ. Үүнд:
- Ардчилсан нам “Анхан шатаа сонсох жил” болгон зарласантай холбогдуулан өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл.
- 1990 оны 03-р сарын 04-ний түүхэн тэмдэглэлт өдрийн тухай мэдээлэл.
- Анхан шатаа сонсох жилийн ажлын хүрээнд Монгол орны нийт 363 сумаас шилдэг сумын намын хороо шалгаруулах уралдааныг зарлах.
- Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд Ардчилсан намаас зарласан шилдэг төслийн баг шалгаруулах уралдааны талаарх мэдээлэл.
- Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүдийн ротацийн тухай мэдээллийг тус тус хийнэ..
Хэнтий аймгийн Бор-Өндөр нь Дархан сумын 5-р баг бөгөөд 16,000 орчим хүн амтай дэд бүтэц өндөр хөгжсөн, олборлолт, боловсруулах үйлдвэр нь тус багийн эдийн засгийг тэтгэдэг, уурхай түшиглэн байгуулагдсан ажээ. Үйлдвэрийн бүх бүтээгдэхүүн ОХУ, зэрэг орнууд руу төмөр замаар дамжин экспортлодог байна. Дархан сумын ИТХ-ын 25 суудлын 21 нь Бор-Өндөр багаас сонгогдсон байна.