Дэлхийн банкны тоймтой танилцах боломж

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны тоймтой танилцах боломж

“Хэвлэлийн Хүрээлэн”-гийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубийн гишүүд Дэлхийн Банкнаас эрхлэн гаргадаг Mонгол Улсын эдийн засгийн улирлын тоймтой танилцах боломжтой боллоо. Уг тойм нь тус улсын эдийн засаг, нийгмийн амьдралд сүүлийн үед гарсан өөрчлөлт хөгжил, бодлогод үнэлэлт дүгнэлт өгдөг баримт бичиг юм. Мөн түүнчлэн, Дэлхийн Банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнг танилцуулдаг. Тоймыг Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгчийн дэргэдэх Ядуурлыг бууруулах, эдийн засгийг удирдах салбарын эдийн засагч нар бэлтгэжээ. Дүн шинжилгээг Монголбанк (сарын бюллетень, зээлийн тайлан, банкны системийн нэгдсэн тайлан тэнцэл), Үндэсний статистикийн хороо, Татварын ерөнхий газар, Сангийн яамнаас гаргасан 2011 оны жилийн эцсийн тоо мэдээнд үндэслэсэн байна. Улирлын тоймыг Дэлхийн банкнаас Хэвлэлийн Хүрээлэнд өнөөдөр албан ёсоор ирүүлжээ.

Б.Марал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж