Брокер диллерийн компанийн эздийг шалгаж байна | News.MN

Брокер диллерийн компанийн эздийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Брокер диллерийн компанийн эздийг шалгаж байна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан нэгэн брокер диллерийн компани иргэдэд их хэмжээний хохирол учруулжээ. Уг хэрэгт холбогдуулан н.Жавхлант нарын гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, зургаан сарын өмнөөс шалгаж эхэлсэн байна. Тэднийг эрүүгийн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.2-т зааснаар Үнэт цаас гаргах, гүйлгээнд оруулах, худалдах, арилжих, түүгээр төлбөр тооцоо хийх, брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах журмыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан, энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Эрүүгийн хуулийн 158.1-т гэм буруутай нь тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-200 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн  бол 158.2-т тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Хэрэгт хэд хэдэн хүн холбогдсон болон, олон хохирогч байгаа учир энэ хэрэг удаашралтай байгаа аж. Хохирогч бүрээс тайлбар мэдүүлэг авах зэргээр  шалгах зүйлүүд их байгаа гэнэ.

Өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хорооноос Хөрөнгийн биржээр дамжуулан үнэт цаас арилждаг брокер диллерийн компаниудад шалгалт хийхэд брокер диллерийн хэд хэдэн компани иргэдийн эзэмшлийн хувьцааг хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй бусдад хууль бусаар худалдсан зөрчил илэрч байсан юм.

С.Отгон

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2012-02-29 202.179.10.82

monsek brokeriin puusiin toviin hayag utas bn uu

Avatar

Зочин 2012-02-29 49.0.187.24

naaduul chini ihenh ni hoorondoo uyldaa holbootoi ajildag gesen. yariltsaj b,gaad l hanshaar n toglodog yum bishyy

Avatar

Зочин 2012-02-29 182.160.31.59

Таван толгойн хувьцаа иргэд эзэмшээд эхлэхээр брокер дилерийн гэх компаниудын луйвар гаарна да.Одоогийн ийм сул хууль нийцэхгүй.Ийм төрлийн гэмт хэрэг хийвэл маш чанга шийтгэл ноогдуулдаг хууль хэрэгтэй.

Avatar

Зочин 2012-02-29 202.179.3.31

Huuchnii BDK-iudiig shalgaval ch ih buzar garna daa !!!

Avatar

зочин 2012-02-29 202.179.15.22

хуучин байсан БДК уудыг шалгах хэрэгтэй

Avatar

zochin 2012-02-29 202.179.16.163

ANOD yah gej bnaa baahan huvitsaa zarsan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж