Бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь орхисноос гал түймэрт өртөн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо, Зүүн тасганы 9 дүгээр гудамжид осол нь 14 цагийн орчим болсон байна. Аврах, гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах ангийн гал сөнөөгчдийг газар дээр нь очиход 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байжээ. Тус гал түймэрт 5,7 настай хүүхдүүд өртөж нас баржээ.Гал гарах үед хүүхдүүд харгалзах хүнгүйгээр гаднаасаа цоожлуулсан байжээ. Гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор шинжээч ажиллаж байгаа ажээ. Нийслэлийн онцгой байдлын газраас бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхааруулж, сэрэмжлүүлж байна.
Д.Жаргалсүрэн