Олон өмчлөгчтэй “Эх орончдын өдөр”

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Олон өмчлөгчтэй “Эх орончдын өдөр”

Маргааш Монголд улс төрийн ууган хүчин байгуулагдсаны 91 жилийн ой болно. Эх орончдын өдөр хэмээх нэртэй болсон энэ ойд олон өмчлөгч гарч ирж “патент булаалдсаар” хоёр жил болж байна.

МАН-ынхан ойнхоо нээлтийг өнөөдөр хийж, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Монголын ард түмний ууган хүүгийн ой” хэмээн нэрийдэв. Үзэсгэлэн нээх, кино үзүүлэх, гишүүн элсүүлэх, эрдэм шинжилгээний хурал хийх гээд олон арга хэмжээг МАН-ынхан зохион байгуулж байна.

Харин уг ойг мөн л өөрийн хэмээн үздэг МАХН-ынхан маргааш өглөө үүрийн таван жингээс эхлэн Эх орончдын өдрийг тэмдэглэх гэж байна. Тэд Тасганы овоонд  07.00 цагаас гарч өглөөний наранд мөргөн МАНАН-г саринуулахыг гуйхын сацуу 10.30 цагаас Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, 11.00 цагаас Монголоо аврах аян өрнүүлэх юм. Эх орнчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн хийдүүдэд ном хуруулж, орой 21.00 цагаас Монголоо аврах ард түмний хүслийн зул асаахаар боллоо.

Ингэж нэг хэвлийгээс төрсөн хоёр намын нэг нь социалист аясаар, нөгөө нь шашинлигаар Эх орончдын өдрийг тэмдэглэн “патент” булаалдаж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж