медианууд хүмүүсийг хооронд нь холбож нөхөрлүүлж, сонин сайхан шинэ
мэдээ олж унших, үзэхэд тусалж, бидэнд ирээдүйг олон өнцгөөс харах
боломжийг олгож байна.
Энэ үйлчилгээг үзүүлэх файсбоок, твиттер, юутюбэ, линкедин, гүүгле+,
бизнэтворк … гэх мэт олон янзын системүүдийг та бид мэдэхийн зэрэгцээ
ядаж л аль нэгний гишүүн болсон явж байгаа. Би энэ бүгдийг мэдэх ч
өнөөдөр хүртэл аль нэгнийх нь идэвхтэй гишүүн болсонгүй. Учир нь юм хийж
төвлөрч сууж болохгүй, цагийн дайсан гэж боддог байв. Хаяа ганц нэг
хэрэглэж хашхирдаг Гүүгле Бузз маань хаагдах нь сургаар Гүүгле нэмэхийг
хэрэглэж үзэхээр шийдэв. Ингээд сар гаруй хэрэглээд үзтэл надад их
дажгүй санагдлаа.
Тэнд хэрэглэгч өөрийн найз нөхдийн тойргуудыг янз янзаар үүсгэх
тэдэнтэйгээ хэсэг хэсгээр эсвэл янз бүрийн байдлаар харилцаж яриа
өрнүүлэх боломжтойгоос гадна зөвхөн хүнтэй биш сонирхолтой хуудас мөн
бүлгүүдтэй харилцах боломжтой юм. Тэр бүгдийг бүлэглэж өөрт орж ирэх
нийтлэл мэдээллийн урсгалыг хэрэгцээндээ тохируулж зохион байгуулах
боломжтой.
Жишээ
нь би өөрийн нэг тойргийг хувь хүмүүсээр бүрдүүлэлгүй линүкстэй төстэй
үйлдлийн системүүдийн хуудаснуудаар үүсгэж бусадтай шэйр хийж
хуваалцав.
Хүн зөвхөн энэ сэдвээ унших сонирхох үедээ энэ тойргоо л үзэх боломжтой. Үүнийг мөн өөр аргаар зохион байгуулж болно.
Гүүгле нэмэхийн өөр нэгэн боломж бол нэрийн хуудасны зэрэгцээ тодорхой
сонирхлын зориулалтаар хуудас үүсгэж ашиглах нь нэлээд үр бүтээлтэй
хувилбар шиг бодогдлоо.
Жишээ болгож “монгол линүксчид” хуудсыг үүсгэв. Хуудсыг хэд хэдэн
төрлөөр үүсгэх боломжтой юм. Мөн нэг сэдвийг дагнаж хянахад илүү
өгөөжтэй, үр бүтээлтэй ч байж болохоор санагдлаа. Үүнтэй ижлээр төрөл
бүрийн сэдвээр хуудас үүсгэх боломжтой.
Харин харсан бүхнээ самардаж аваад тойрогтоо хийгээд байвал
өөрийн горхины урсгал үерлээд түүндээ живж мэдэхээр нь юм билээ шүү.
Гүүгле данстай бол НЭМЭХийг хэрэглэж үзэхэд тийм ч төвөгтэй биш, ердөө л
- Хар: Дор хаяж нэг хүн эсвэл хуудсыг сонгоод үз
- Нэрийн хуудас: Сонирхол, ажил, анкет
- Хайчилбар цомог: Таван зураг
- Агуулга: Бодол, санаа, зураг, видео
- Тойрог: Жагсаалт, тойргууд, хайлт
- Урам ав: Өөрийн урсгалаас
- Нэмэх нэг: Сайхан нийтлэлүүдэд тавь
- Хуваалц: Яагаад гэдгээ хэл
- Сэтгэгдэл: Сонирхолтой хэлэлцүүлэг үүсгэ
- Давтах: Өдөрт гурав дөрвөөс дээш давтвал амжилт олно гэж ярьж байна.
http://erdeelym.blogspot.com/