Мансууруулах бодистой тэмцэх нээлттэй уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Мансууруулах бодистой тэмцэх нээлттэй уулзалт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хар тамхи, мансууруулах бодисын аюул, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам” сэдэвт нээлттэй уулзалт 2012 оны 3 дугаар сарын 1-нд буюу маргааш 11.00 цагт болно.
 
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болох тус уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, мөн холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн, их дээд сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид, оюутан залуусын төлөөлөл оролцоно.

Уулзалтын үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагаас Монголд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ ямар түвшинд байгаа,  түүний хор аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх, нэгэнт бий болсон хорт зуршлыг таслан зогсоох талаар мэдээлэл хийх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү уулзалтад оролцож үг хэлнэ.

Уулзалтыг Монголын үндэсний олон нийтийн телевиз, Ийгл, Шууд, SBN телевизүүд шууд дамжуулан үзүүлэх гэж байна.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж