Буудлагынхан буурал Европийг зорино

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Буудлагынхан буурал Европийг зорино

Европийн цуврал тэмцээнүүдэд оролцох, хамтарсан бэлтгэл базаах зэргээр эх орноосоо мордсон жүдо, чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетикийн баг тамирчдын араас мэргэн буучид завдан байна. “Лондон-2012” олимпийн эрхээ халаасалсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Олон улсын хэмжээний мастер Т.Баярмаа, Ч.Нарантуяа, ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, дасгалжуулагч Т.Адилбиш нар Европийг дайлах багийн бүрэлдэхүүнд багтжээ. Манай буудагчид Лондон, Мюнхенд болох “Дэлхийн цом”-ын тэмцээн, Польш, Герман, Итали улсад бэлтгэлээ базааж явсаар тавдугаар сар гаргаж, эх орондоо ирэхээр төлөвлөжээ.

“Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж