“Дижитал”-ын Бааварыг батлан даалтад гаргахгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

“Дижитал”-ын Бааварыг батлан даалтад гаргахгүй

“Дижитал” хамтлагийн гишүүн Баавар буюу Ш.Батбаяр нарын дөрвөн хүнийг хар тамхи хэрэглэсэн, хадгалсан гэх үндэслэлээр цагдан хорих төвд саатуулаад байгаа билээ. Бааварыг ар гэрийнхэн нь батлан даалтад гаргахаар өмгөөлөгчөөр нь дамжуулан хүсэлт тавьсан ч хорих хоногийг 30 хоног болгон сунгасан гэнэ. Харин Бааварын биеийн байдал тааруу байгаа тул ар гэрийнхэн нь батлан даалтад гаргах хүсэлтийг дахин тавихаар болжээ. Тэрбээр элэг, ходоод муутай тул эмнэлэгт шинжилгээ өгсөн байна. Шинжилгээний хариу ойрын хугацаанд гарах аж. Тухайн үед нь Бааварыг батлан даалтад гаргах хүсэлтийг ар гэрийнхэн нь УМБГ-т хүргэх гэнэ. Энэ асуудлыг албаны хүнээс тодруулахад “Ш.Батбаяр хүнд, ноцтой өвчин л тусаагүй бол түүнийг батлан даалтад гаргахгүй. Ингэж байн байн батлан даалтад гаргах хүсэлт тавьж байгаа нь хар тамхиа татахын тулд тэвчилгүй элдэв арга сэдээд байж магад гэж хардаж байгаа” гэлээ.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж