Байгаль орчны сайд нар Улаанбаатарт уулзана

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Байгаль орчны сайд нар Улаанбаатарт уулзана

“Ус ба ойн тогтвортой менежмент” сэдэвт Ази, Европын уулзалтын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалтыг энэ оны тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Монгол улс энэ хурлаар Ус ба ойн менежментийн асуудлаар Засгийн газраас баримталж байгаа бодлого, байр суурийг сурталчлан таниулах, Зүүн хойд Азийн Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санаачилгаа урагшлуулах, энэ чиглэлээр бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломжийг нээж өгөхөд анхаарч байгаа аж.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж