
-Хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд яваа бол?
-Одоогийн байдлаар мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа. Цагдаагийн ажилтнууд дэлгүүрийн камерын бичлэгийг үзсэн гэсэн. Монгол иргэнийг зодож, амь насанд нь хүрсэн БНСУ-ын иргэн, 31 настай Хаму болон түүний найз Уни нарыг баривчлан саатуулаад байгаа.
-Хэргийг үйлдсэн БНСУ-ын хоёр иргэнд хэдэн жилийн ял төлөвлөөд байгаа вэ?
-Тэднийг гэмт хэрэг үйлдсэн болохыг гэрчлэх дэлгүүрийн камерын бичлэг байгаа учир хангалттай нотолгоотой гэж үзээд шүүхэд шилжүүлсэн байгаа. Тэдэнд 15-18 жилийн хорих ял төлөвлөсөн. Ирэх долоо хоногт шүүхээр энэ хэргийг хэлэлцэнэ.
-Монголын талаас Гадаад харилцааны яам энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?
-Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг БНСУ-ын холбогдох албаны хүмүүсээс хүссэн. БНСУ-д суугаа манай ЭСЯ-ныхан хэрэг болсон газарт очиж, эмгэнэл илэрхийлсэн.