Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Хэнтий аймагт Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд 17 сумын 1500 орчим хүн оролцож, аймгийн Гүнгаравлин, Шадавдаржаалан хийдийн лам нар буяны ном хуржээ. Мөн ЕБС-ын сурагчид хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг хомроглон устгаж байсан байсан газарт буюу аймгийн төвөөс 10 аад км-ийн зайтай, уг хөшөөг шинэчилэн босгосон ажээ. Хөшөөний өндөр нь хоёр метр, өргөн нь нэг метр бөгөөд 650,000 төгрөгийн өртгөөр бүтээсэн хэмээн Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос мэдээлсэн байна.

                                                                                                                                         Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж