
МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр мэдээлэл хийж, МАХН, МҮАН-ынхан “Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс үндэсний эв нэгдлийн хөдөлгөөн” улс төрийн хүчин байгуулсны нэг жилийн ойгоо маргааш буюу Эх орончдын өдөр тэмдэглэх гэж буй тухай дуулгалаа. Хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын гишүүн Ц.Цолмон, Н.Батцэрэг, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, Миний Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн П.Болд болон намын бусад гишүүд оролцов. Энэ үеэр маргааш зохион байгуулах арга хэмжээ болон ирэх жил хийх үйл ажиллагааны талаар тайлагнасан юм. Нэн түрүүнд “Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс үндэсний эв нэгдлийн хөдөлгөөн” ирэх дөрөвдүгээр сард Ард түмний их хуралдай хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Харин өнөөдөр МАХН, МҮАН-ын гишүүд Худалдаа, аж үйлдвэрийн тэнхимд дугуй ширээний уулзалт хийх ажээ. Түүнчлэн маргааш өглөө 07.00 цагт Тасганы овоонд “МАНАН-гүй Монголын төлөө” уриатай шинийн наймны ургах нарыг харах ёслол зохион байгуулах гэнэ. Үргэлжлүүлээд, 10.30 цагт Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх бөгөөд 11.00 цагт Сүхбаатарын талбайд “Монголоо аврах хандив”-ын аян өрнүүлж, урлагийн тоглолт хийх ажээ. Мөн хийдүүдэд Монголын ард түмэнд зориулан ном хуруулах юм байна. Эцэст нь оройн 20.00 цагт Тасганы овоонд гэрэлт зул хөөргөх ёслол хийх гэнэ.
Мэдээлэл хийх үеэрээ МАХН-ын дарга Н.Энхбаяр “Энэ өдөр бол баярлаж, амарч өнгөрөөх өдөр биш өнгөрсөн түүхээсээ сургамж авах, ирээдүйд юу хийхээ бодох өдөр байх ёстой” хэмээв. Түүнчлэн “Тухайн оронд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд улс төрийн хүчин байгуулагддаг. Гэтэл одоо Монголын Ардчилсан нам хоолойд тээглэсэн яс болоод байна. Ядуурлаас илүү тулгамдсан асуудал бол МАНАН байна. Ардчилал бол шинээр сурч, ойлгож байх ёстой ухагдахуун. Ардчиллыг нэг хүн өмчилж авснаар булшилж байна. Тэр хүмүүсээс хоёр сая долоон зуун мянган хүний өмч болсон ардчиллаа салгаж авах цаг ирээд байна” гэсэн юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын даргаар ажиллаж байхдаа жил бүрийн арванхоёрдугаар сарын нэгнийг Эрх чөлөөний өдөр, харин гуравдугаар сарын нэгнийг Эх орончдын өдөр болгох шийдвэр гаргаж байжээ.
Д.Жаргалсүрэн
Зочин 2012-02-29 82.238.212.223
Саналаа өгнөө Хорих тусам өгнөө
Зочин 2012-02-29 82.238.212.223
Саналаа өгнөө Хорих тусам өгнөө
Зочин 2012-02-29 82.238.212.223
Саналаа өгнөө Хорих тусам өгнөө
Зочин 2012-02-29 82.238.212.223
Саналаа өгнөө Хорих тусам өгнөө
Зочин 2012-02-29 82.238.212.223
Саналаа өгнөө Хорих тусам өгнөө
Зочин 2012-02-29 82.238.212.223
Саналаа өгнөө Хорих тусам өгнөө
Зочин 2012-02-29 202.126.91.58
энхбаяраа чи монголчуудыг ямар их дээрэмдэж доромжиллоо одоо бас ханахгүй байна уу энэ ахиад дээшээ гарвал Монголыг минь самарна даа
Зочин 2012-02-29 202.126.91.58
энхбаяраа чи монголчуудыг ямар их дээрэмдэж доромжиллоо одоо бас ханахгүй байна уу энэ ахиад дээшээ гарвал Монголыг минь самарна даа
Зочин 2012-02-29 202.126.91.58
энхбаяраа чи монголчуудыг ямар их дээрэмдэж доромжиллоо одоо бас ханахгүй байна уу энэ ахиад дээшээ гарвал Монголыг минь самарна даа
sartuul 2012-02-29 202.5.201.12
sanalaa bat ugnuu an-d uguhgyu
Намдаг 2012-02-29 202.170.85.15
Улс төр эдийн заснийн МАНАН бүлэглэлийг тараах хэрэгтэй Үүний тулд Сү.Батболд, Н.Алтанхуяг, М.Энхболд, Г.Батхүү нарыг сонгохгүй байх хэрэгтэй
Зочин 2012-02-29 202.170.85.15
Н.Энхбаярыг дэмжиж байна.
Hg 2012-02-29 27.123.213.18
Хүнийг өрөвдвөл өр лүү өшиглөнө гэж үг байдаг юм. Урд нь өрөвдөөд гаргасан чинь ёстой өр рүү өшиглөсөн дөө энэ хүн
04 2012-02-29 121.1.209.5
demjij b na
Зочин 2012-02-29 49.0.174.73
ENE HARTSIIG NI EE HAHAHA YAAJ AHIAAD DEESH GARJ BUSNIULAHUU L GEJ BN SH DE IDEJ UUJ HANADGUI n**** YUMAA NUDEND NI MUNGU TSUTGAAACH
Зочин 2012-02-29 203.160.55.44
shaal yadargataien
Зочин 2012-02-29 202.131.235.170
bi bol ogno oo yadiin. bugdeeree dairaad baihaar ni orovdood baigaam
Зочин 2012-02-29 202.5.202.130
Саналаа өгнөө Хорих тусам өгнөө
ЭНХБАЯР” 2012-02-29 202.131.231.60
Авилгалын их эцэг Монголын эзэн хаан болохыг мөрөөдөгч ЭНХБАРТАН сонгуулийн шоугаа эхэлж байна хэн ч чамд саналаа өгөхгүй ДУРАК АВИЛГАЛЧИН авилгалаар авсан мөнгөө ард түмэнд буцааж өгөөч
ЭНХБАЯР” 2012-02-29 202.131.231.60
Авилгалын их эцэг Монголын эзэн хаан болохыг мөрөөдөгч ЭНХБАРТАН сонгуулийн шоугаа эхэлж байна хэн ч чамд саналаа өгөхгүй ДУРАК АВИЛГАЛЧИН авилгалаар авсан мөнгөө ард түмэнд буцааж өгөөч