Үндэсний сэтгүүлзүйн анхдагчдыг батламжилна

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Үндэсний сэтгүүлзүйн анхдагчдыг батламжилна

1913 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” нэртэй сонин /сэтгүүл/ хэвлэгдсэнээр Үндэсний сэтгүүлзүйн түүх бичигдэж эхэлсэн билээ. Ирэх онд Үндэсний сэтгүүлзүйн үүсэл хөгжлийн 100 жилийн түүхт ой тохионо. Энэ ойн өмнө сэтгүүлзүйн түүхэн дэх онцлог содон явдлуудыг бүртгэж баталгаажуулах, сэтгүүлзүйн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг алдаршуулах, түүхэн үнэнийг тодотгох зорилгоор МСЭ Монголын сэтгүүлзүйн анхдагчдыг батламжлах шийдвэр гаргалаа. Сэтгүүлзүй судлаач эрдэмтэн докторуудын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг энэ ажлыг гүйцэтгэх бөгөөд Монголын сэтгүүлзүйд ямар нэг хэлбэрээр анхдагч болсон тохиолдлуудыг аль болох бүрэн дүүрэн олж тогтоох, баталгаажуулж өгөх сонирхолтой байгаа аж.

Монголын сэтгүүлзүйн анхдагчдад батламж гардуулах хамгийн эхний ёслолын ажиллагааг Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 99 жилийн ойн өдөр буюу 2012 оны 3 дугаар сарын 6-нд МСЭ-ээс зохион байгуулах гэж байна.    

Б.Марал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж