Биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Германы Рупольдингт эхлэх гэж байна.
1979, 1985, 1996 онд дэлхийн тэргүүн биатлончдыг тодруулж байсан Рупольдинг тосгон дөрөв дэх улаагаа уг тэмцээнийг зохион байгуулахаар бэлэн болжээ. Холимог буухиа уралдаанаар нээлтээ хийх ДАШТ баасан гаригт өнжөөд бямба гаригаас эрэгтэйчүүдийн 10 км, эмэгтэйчүүдийн 7.5 км-ийн спринт уралдаанаар үргэлжлэх юм.
“Спортын шуудан” сонин