Наадмын дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулбал:
Мөсний баяр
Зорилго: Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо эвсэг, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх
Хугацаа: 2012 оны 3-р сарын 2-3-ны өдрүүдэд
Явагдах газар: Хөвсгөл аймаг, Алаг эрдэнэ сум, Хатгал тосгон, Хөвсгөл далайн зүүн өмнөд эргийн Доод Модот булан /Хатгал тосгоноос 9 км/
Зохион байгуулагч: Хөвсгөл аймгийн ЗДТГ, МАЖХ, Актив адвенчер турс Монгол ХХК
Дэмжигч: БОАЖЯ, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Ашихай трэвел, Хөвсгөл эко тур, Хөвсгөл далай, Дөл тур, Хөвсгөл геологи, Тойлогт жуулчны баазууд, Мон трэйвэл ХХК
Ивэээн тэтгэгчид: БОАЖЯ, МАЖХ, Актив адвенчер турс Монгол ХХК
2012 оны 3 дугаар сарын 1: УБ-аас Мөрөн хот руу ниснэ
2012 оны 3 дугаар сарын 2:
10.00 Нээлтийн ажиллагаа
Бөөгийн ёслол
Уран бүтээлчдийн ардын урлагийн тоглолт
11.00-13.00 Морин чарганы уралдаан, “Мөсөн шагай” харваа
Чаргатай морьдын бооцоотой уралдаан /12 км-т/
Тэшүүрийн марафоны гараа (эхний өдөр 100 км-т)
13.30 Өдрийн хоол
14 .00 “Мөсөн шагай” харвааны үргэлжлэл, сайхан монгол дээлтэй гадаад шалгаруулах, “Аав ээж би” тэмцээн, Мөсөн гэрийн худалдаа, үйлчилгээ
18.30 Оройн хоол
2012 оны 3 дугаар сарын 3:
10.00 Тэшүүрийн Марафоны 2 дахь өдрийн гараа (100 км тойрогт)
Автомашины уран жолоодлогын тэмцээн, мөсөн дээрх бөхийн барилдаан, олс таталтын тэмцээн, морин чаргаар аялах, морь унах, айлд зочлох
13.30 Өдрийн хоол
14.00-15.00 Тэшүүрийн бооцоот болон шагналт уралдаан /2км-т/
14.30-15.30 Тэшүүрчид гулгаж дуусан марафон өндөрлөх
16.00 Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
19.00. Оройн хоол
20.00 Хаалтын ажиллагаа, галын наадам
2012 оны 3 дугаар сарын 4: Хатгалаас Мөрөнд ирэх. Мөрөнгөө Улаанбаатар луу нисэх
Бүргэдийн баяр
Зохион байгуулагч: МАЖХ, Монголын Бүргэдчид холбоо, “Чингисийн хүрээ” жуулчны бааз,
Ивээн тэтгэгч: БОАЖЯ
Хугацаа: 2012 оны 3-р сарын 5-нд
11.00-11.30 Баярын нээлтийн ажиллагаа, бүргэдтэй парад
Хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчинг шалгаруулна.
11.30-12.00 Бүргэдчид бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах
Бүргэдээр амьд ан бариулах
12.00-12.30 Бүргэдчид бүргэдээ хэр дасгасан байдлыг шалгаруулах
12.30-13.00 Үндэсний тоглоом /кекпар/ тулам булаалдах
13.00-14.00 Үдийн завсарлага
14.00-14.30 Газраас мөнгөтэй алчуур шүүрэх
14.30-15.00 Хаан бүргэд шалгаруулах
15.00-16.00 Баярын хаалтын үйл ажиллагаа, шагнал гардуулах
/Бүргэдтэй зураг авахуулах боломжтой/
Тэмээний баяр
Зорилго: Тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд чиглэгдсэн шинэ менежмент–санаачилгыг бий болгон олон нийтийн анхаарлыг түүнд хандуулах, өвлийн аялал хөгжүүлж орон нутгийн малчид, иргэдийн аялал жуулчлалаас олох ашиг орлогыг нэмэгдүүлэх, тэдний байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ухамсар, оролцоог дээшлүүлэх
Хугацаа: 2012 оны 3-р сарын 6,7,8- ны өдрүүдэд
Явагдах газар: Өмнөговь аймгийн Булган сумын төвд
Зохион байгуулагч: Булган сумын ЗДТГ, “Түмэн тэмээ” тэмээн аяллын холбоо, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, Булган булгийн уяачдын холбоо
Ивэээн тэтгэгч: Аялал жуулчлалын “МАТ” компани, Монголын Говийн үндэсний аялал жуулчлалын сүлжээ – “Жуулчин говь” компани, “Ажнай” корпораци
1 дэх өдөр. 2012.3.6
08.20 – 09.50 Улаанбаатараас Даланзадгад руу ниснэ. (Изинис Эйрвэйз компани) Захиалгат газрууддаа байрлана.
10.00 -12.30 “Тэмээн поло”–гийн шувтаргын баг тодруулах урдчилсан тоглолтууд явагдана.
14.00 “Тэмээний баяр-2012”–ын нээлтийн ажиллагаа “Тэмээн парад жагсаал”-д оролцох, “Тэмээтэй сайхан хос”-ын уралдаан үзэх.
15.00 Монгол үндэсний тоглоом “Шагайн харваа”-н тэмцээн үзэх.
17.00 “Тэмээн поло”-гийн “Аваргын төлөө” шувтаргын 2 багийн тоглолт, Булган сумын дунд сургуулийн сурагчдын байгаль хамгаалах “Алтайн хойлог” клубын үйл ажиллагаатай танилцах, “Тэмээ-миний найз” сэдэвт гар зураг, шүлгийн уралдаан, гар урлалын зүйл, ингэний сүү, төрөл бүрийн цагаан идээний болон “Goyo” үндэсний брэндийн ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцох, ингэний сүү, цагаан идээний анагаах чанартай танилцах.
18.00 “Алтайн хойлог” клубын сурагчдын концерт, алдарт ”Ботгохон” хамтлагийн ”Ботгон тэшээ” бүжиг үзэх.
2 дахь өдөр. 2012.3.7
09.00 Уралдааны тэмээд гараа руу явах, уралдах тэмээдийг шинжин бооцоо тавих, бооцоог Булган булагийн уяачдын холбоо зохион байгуулна.
10.30 Тэмээний уралдаан үзэх
12.00 Торомны уралдаан үзэх
13.00 Үдийн завсарлага
15.00 Тэмээчид малчдын авхаалж самбааг сорьсон “Тэмээтэй буухиа” уралдаан
17.00 Уралдаан тэмцээнүүдийн шагнал гардуулах ажиллагаа, хаалт
3 дахь өдөр. 2012.3.8
07.00- 12.00 Булган сум – “Гурван сайхан” нисэх буудлаас буцах нислэг (Изинис Эйрвэйз компани)
Дээрх хөтөлбөрт цаг агаарын саатал, нисэх онгоцны нислэгээс шалтгаалан өөрчлөлт орж болох тухай албаныхан мэдээлж байна.