Дорноговийн сурагчид Японд аялаад иржээ

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Дорноговийн сурагчид Японд аялаад иржээ

Дорноговь аймаг Япон улсын Шизоука мужтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу боловсрол, соёлын хамтын ажиллагааны хүрээнд шилдэг сурагчдыг шалгаруулах болзолт уралдаан зарлаж, шалгарсан 13 сурагч, хоёр багшийн хамт Шизоука мужид аялуулжээ.  Монгол хүүхдүүд үе тэнгийн Япон найз нарынхаа хамт алдарт Фужи уулын дэргэд орших Асагири зусланд байрлаж, уран бичлэгийн клуб, утсан хөгжмийн дугуйлан, Кэндо сэлмийн урлаг болон сурын спортын клуб, япон ёс заншилтай танилцжээ. Мөн Фүжи уулын 2200 метрийн өндрөөс Япон орныг харж, далайгаар аялан, түүхийн дурсгалт бунхан, сүм, музейг сонирхож, Нихон дайрагийн өндөрлөгөөс дүүжин замаар зугаалж, эртний тариачдын урцанд зочлон, алдарт “Мэйжи” шокаладны үйлдвэртэй танилцаж, аяллыг маш сайхан өнгөрүүлсэн байна. Тэд эх орондоо ирэхдээ их зүйлийг сурч, мэдэн  эрч хүчээр дүүрэн иржээ.

Б.Саран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж