“Бурхан багшийн шүд”-ийг Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулах тухай шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Түүнчлэн Бурханы Их эрдэнийн шүтээнийг нарийвчлан судлах, залах, хадгалж хамгаалах, олон нийтийн хүртээл болгон сурталчлах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Энэ шүд нь МЭӨ 624-544 онд хамаарах бөгөөд ясан суурьтай, цайвар шаргал өнгийн соёо хэлбэртэй юм. Бурхан багшийг тэнгэрт хальсны дараа чандарлах үед үлдсэн хэсгүүдийг найм хуваан авч тахин шүтэж ирсэн гэдэг түүхтэй. Одоогоор Бурхан багшийн эрдэнийн шүтээн нь Шри Ланка, Тайланд, БНХАУ зэрэг оронд хадгалагдаж байгаа ажээ.
Т.Маша