“Дэлхийн зөн” Олон Улсын Байгууллагын “Сэлэнгэ нутгийн хөгжлийн хөтөлбөр”, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум , Шаамар, Зүүнбүрэн, Дулаанхан, Алтанбулаг сумдын дунд “Цэвэрч баг” шалгаруулах болзолт уралдаан зарласнаа дүгнэсэн байна. Уралдаанд Алтанбулаг сумынхан илүү оноогоор тэргүүн байранд шалгарчээ. Тус сумыг үлгэр жишээ болхуйц сайн ажиллаа хэмээн уралдааны комиссоос үнэлж , зургаан сая төгрөгийн өртөг бүхий спортын талбай байгуулах эрхээр шагнасан байна.
Э.Сараа