2020 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулахаар нэр дэвшихээ мэдэгдээд байсан Ром хот нэрээ татаж авснаа зарлалаа. Илталийн шинэ Ерөнхий сайд Марио Монти уг шийдвэрийг гаргасан бөгөөд улс эх оронд нь үүнээс өөр хийх зүйл их байна гэж үзсэн аж. Тэд өөрсдийн нэр дэвших кампанит ажлын лого, бусад төслүүдээ бэлэн болгоод байсан ч ийнхүү татгалзсан юм. Нэр дэвшсэн материалыг ОУОХ-нд хүлээн авах хугацаа дуусахаас 12-хон цагийн өмнө Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан нь энэ. Үүнээс улбаалаад ОУОХ-ны дэд ерөнхийлөгч, “Ром-2020” олимпийн наадамд нэр дэвших комиссийн дарга Марио Песканье өөрийн ОУОХ дахь ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ. Ийнхүү Азербайжаны Баку, Катарын Доха, Туркийн Стамбул, Испанийн Мадрид, Японы Токио хотууд 2020 оны зуны олимпийн төлөө өрсөлдөхөөр болж байна.
“Спортын шуудан” сонин