намынхан “Монгол хүн-2020” хөтөлбөрийнхөө хүрээнд эрдэмтэн судлаачдын
дунд бүтээлийн уралдаан зарласнаа дүгнэж, өнөөдөр шалгарсан бүтээлийн
эздэд батламж гардууллаа.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг
хэлэхдээ “Ардчилсан нам өнгөрсөн онд 21 аймаг, есөн дүүргээр явж монгол
хүний өмнө тулгарч буй ямар асуудал байна, түүнийг шийдвэрлэхийн тулд
тухайн бүс нутагт ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдэг талаар
санал бодлыг нь сонссон. Ард иргэдээс ирүүлсэн санал хүсэлт их олон боть
болсон, тиймээс тэдгээрийг багцлах. Тэр дундаа шинжлэх ухааны
үндэслэлтэй, судалгаатай тухайн асуудлыг шийдэх гарц, арга замыг
тодорхойлох нь чухал байсан учраас эрдэмдийн дунд уралдаан зарласан.
Цаашид ч бид эрдэмтэдтэй хамтран ажиллах санал тавиад байгаа” гэлээ.
Уралдааныг
дөрвөн чиглэлээр зарласан юм. Ингэхдээ Монгол хүн-2020” хөтөлбөртэйгээ
уялдуулан “Эдийн засгийн хувьсгал эхэллээ”, “Хөдөлмөр эрхлэлтийн
тогтолцоог боловсронгуй болгох нь”, “Боловсролын тогтолцоог шинэчлэх
нь”, “Эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх нь” сэдвийн хүрээнд бүтээлүүдийг
хүлээн авч шалгаруулжээ. Гэхдээ зарим ирүүлсэн бүтээлүүдийн хувьд
тэргүүн байр эзлэх бүтээл ирээгүй аж.