Б.Заяабал ТӨХ-ны дарга болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Б.Заяабал ТӨХ-ны дарга болж магадгүй

Төрийн өмчийн хорооны даргын албан тушаалд хэн суух нь тодорхойгүй байна. Уг нь уржигдар болох ээлжит хуралдаанаар даргаа сонгох байсан ч тэр нь хойшлогджээ. Төрийн өмчийн хорооны даргаар сонгогдох хамгийн өндөр магадлалтай гэгдэж байгаа Б.Заяабалаас энэ тухай тодруулахад тэрбээр “Надад энэ талаар ямар ч мэдээлэл ирээгүй” хэмээн товчхон хариулсан юм. Өмнө нь Төрийн өмчийн хорооны даргаар одоогийн УИХ-ын гишүүн Д.Зоригт, З.Энхболд, Д.Сугар, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нар ажиллаж байв. Харин хамгийн сүүлд Д.Сугар ажлаа өгсөнтэй холбогдуулан “Даргаар нь хэн томилогдох вэ” гэх асуулт нэлээд анхаарал татаж байгаа билээ. Төрийн өмчийн хорооны дарга болох хүн төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан байх ёстой. Мөн удирдах албан тушаалыг гурваас доошгүй жил хашсан, англи, орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх зэрэг шаардлага тавигддаг аж. Төриймн өмчийн хорооны даргаар В.Энхболдыг томилох саналыг Ерөнхий сайд С.Батболд гаргасан гэх. Гэвч энэ саналаас В.Энхболд татгалзсан учир энэ удаад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын сонгуулийн менежерээр ажиллаж байсан эрхмийн нэрийг нь дэвшүүлэхээр болсон аж.

Ж.Баттуул

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж