Спорт өдөрлөгт урьж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Спорт өдөрлөгт урьж байна

Орчин
цагийн залуусын өдөр тутам, алхам бүртээ ашиглах болсон Facebook,
Twitter хэрэглэгчдийн дунд спорт өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Биеийн тамир, спортын газраас зохион байгуулах спорт өдөрлөгийн хүрээнд
спорт сонирхогч FB, Twitter-чдийн дунд сагсан бөмбөг, волейбол болон
ширээний теннисний спортоор тэмцээн, уралдаан зохион байгуулах ажээ.
“Хүн-Хөдөлгөөн-Хөгжил” сэдвийн дор зохион байгуулах “Sport
day” өдөрлөгийн нээлтийн ёслол ирэх гуравдугаар сарын 31-нд 10.00 цагт
Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд болох юм байна.

“SPORT DAY” Өдөрлөгийн тэмцээний нэгдсэн заавар

Нэг. Зорилго

Twitter, facebook сонирхогч хүүхэд залуучуудыг “Хүн-хөдөлгөөн-хөгжил” сэдэвт спортын өдөрлөгт хамруулж тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагаараа идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэх, эрүүл чийрэг байхын үндэс нь биеийн тамир спорт идэвхитэй хөдөлгөөн болохыг нийтэд сурталчилах, нийтийн биеийн тамир спортын нэгдсэн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Хоёр. Зохиогдох спортын төрлүүд, хугацаа, явагдах газар

1. Сагсан бөмбөг /холимог/ 8 тоглогч 1 дасгалжуулагч
2. Гар бөмбөг /холимог/ 8 тоглогч 1 дасгалжуулагч
3. Ширээний теннис /эрэгтэй/
4. Ширээний теннис /эмэгтэй/

Тэмцээний нээлт 2012 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10.00 цагаас “Буянт Ухаа” Спортын төв ордонд эхэлнэ.

Тоглогчдод тавигдах шаардлага:

  • Бүх тоглогчид Twitter эсвэл Facebook ашигладаг байх
  • Бүх тоглогчид оролцох гэж буй спортын төрлөөр зэрэггүй, A болон B зэрэглэлийн тамирчин биш байх.
  • Баг нь бүхэлдээ ямар нэгэн нийгмийн бүлгийг төлөөлдөг байх. Жишээ нь: Улстөрчид, Мэдээллийн Технологичид, Санхүүчид, Чингэлтэй Дүүргийнхэн, 23-р сургуулийнхан, Архангай Аймгийнхан, Lakers-н фанатууд, Веганууд, хуульчид, Япон хэлтнүүд, гэх мэт.
  • Сагсан бөмбөг болон гар бөмбөгийн багууд:

            – 23 хүртэл насны тоглогч 2-оос ихгүй байна.
            – 35-аас дээш насны тоглгч 2-оос багагүй байна.
            – 2-оос доошгүй эмэгтэй тоглогч байна.
           – Талбай дээр дор хаяж 1 эмэгтэй тоглогч болон 35 дээш насны дор хаяж 1 тоглогч тоглоно.

  • Ширээний теннисний тэмцээнд оролцогчийн мэдүүлэх мэдээлэл:

            – Овог, нэр
            – Twitter/Facebook-н нэр
            – Хүйс

  • Сагсан бөмбөг болон гар бөмбөгийн багийн мэдүүлэх мэдээлэл

            – Багийн нэр
            – Дасгалжуулагч
            – Ахлагч
            – Ахлагчийн утасны дугаар
            – Тоглогчдийн мэдээлэл:

1. Овог нэр
2. Twitter/Facebook-н нэр
3. Нас
4. Хүйс

Өөрөө баг бүрдүүлэх боломжгүй, багийн төрлүүдэд хүч үзэх сонирхолтой хүмүүсийн бүртгэлийг 2012 оны 3 сарын 28 хүртэл авч, баг бүрдүүлнэ.

Гурав. Спортын төрлүүдийн заавар

Сагсан бөмбөг
Дүрэм: Олон улсын дүрмээр, 2 үеэр 8 минутаар явагдана.
Багийн бүрэлдэхүүн: Баг тус бүр холимог 8 тамирчин, баг тус бүрийг хариуцсан 1 дасгалжуулагчтай байна.

Гар бөмбөг
Дүрэм: Олон улсын дүрмээр, 3 үеэр явагдана.
Багийн бүрэлдэхүүн: Баг тус бүр холимог тамирчин, баг тус бүрийг хариуцсан 1 дасгалжуулагчтай байна.

Ширээний теннис
Дүрэм: Олон улсын дүрмээр, 4 үеэр явагдана. /ганцаарчилсан/
Багийн бүрэлдэхүүн: Баг тус бүрээс эрэгтэй 1, эмэгтэй 1 тамирчин оролцоно.

Дөрөв. Тэмцээний шүүлт, зохион байгуулалт

Тэмцээн тус бүрийг тухайн спортын төрлүүдийн холбооны улс, олон улсын зэрэгтэй шүүгчид шүүн явуулах бөгөөд зохион байгуулалтыг техникийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ.

Тав.Техникийн зөвлөгөөн, мандат олгох

Мандат олголт техникийн зөвлөгөөнийг 03 дүгээр сарын 28-ны 13-00 цагаас болно. Биеийн тамир, спортын газрын хурлын танхимд хийнэ.

Зургаа. Шагнал урамшуулал

Сагсан бөмбөг

I байр – цом, диплом, мөнгөн шагнал /500.000 төгрөг/
II байр – диплом, мөнгөн шагнал /400.000 төгрөг/
III байр – диплом, мөнгөн шагнал /300.000 төгрөг/

Гар бөмбөг

I байр – цом, диплом, мөнгөн шагнал /500.000 төгрөг/
II байр – диплом, мөнгөн шагнал /400.000 төгрөг/
III байр – диплом, мөнгөн шагнал /300.000 төгрөг/

Ширээний теннис

I байр – диплом, мөнгөн шагнал /50.000 төгрөг/
II байр – диплом, мөнгөн шагнал /40.000 төгрөг/
III байр – диплом, мөнгөн шагнал /30.000 төгрөг/

Доорх хаягуудаар бүртгүүлнэ үү.

http://www.twitter.com/uprogr
http://www.facebook.com/uprogr
usukhbayar@newcompass.mn

Нийт жиргээчид болон Facebookчид идэвхитэй оролцоно уу.

*Тэмцээний үеэр зааланд WiFi Internet ажиллана.
*Тэмцээнд оролцоход ямар нэгэн хураамж, төлбөр байхгүй.

Холбоо барих утас: 96615552

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж