Өвөрхангай аймгийн Үндэсний сурын холбоо анх удаа “Золголтын харвуул” хэмээх тэмцээн зохион байгуулжээ. Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн, эвэр нумын гайхамшгийг үзүүлдэг, үндэсний сурчид зөвхөн улсын баяр наадмаар цэц мэргэнээ үздэг байсан бол энэ жилээс эхлэн хаврын тэргүүн сарын өдрүүдээр энэхүү тэмцээнийг зохиож байхаар болсон байна. Өвөрхангай аймгийн үе үеийн сурчдын амжилт жилээс жилд өсөж байгаа бөгөөд спортын мастер, дэд мастер тус бүр нэг нэг төржээ. Энэ удаагийн “Золголтын харвуул” тэмцээнд насанд хүрэгчдийн, хүүхдийн, сонирхогчдын гэсэн ангилалаар явагдаж 30 гаруй харваачид оролцсон байна. Мөн аймгийн Үндэсний сурын холбооноос үе үеийн сурчдын фото зургийн үзэсгэлэнг гаргажээ. Ийнхүү харваачид амжилт арвин, харваа мэргэн луу жилээ угтацгаасан байна.
Э.Саран