”УИХ-ын ээлжит бус чуулганаар таван асуудлыг хэлэлцэж амжина”

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

”УИХ-ын ээлжит бус чуулганаар таван асуудлыг хэлэлцэж амжина”

УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс УИХ-ын ээлжит бус чуулган, байнгын хороод хэзээ хуралдах, юу хэлэлцэх талаар тодрууллаа.
 

-УИХ-ын ээлжит бус чуулган хэзээ хурал­дах товтой байна вэ?

-УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захи­рамж гарган ээлжит бус чуулганыг гурав­ду­гаар сарын 5-9-ний өдрүүдэд хуралдуулахаар болсон.

-Чухам ямар асуудлыг хэлэлцэх юм бол?

-Захирамжид үндсэн таван асуудлыг хэлэл­цэхээр тусгасан. Үүнд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2012 оны Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон.

-Эдгээр хуулийн төслийг ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэх амжих уу?

-Хэлэлцэж амжих бүрэн бололцоотой гэж үзэж байгаа. УИХ-ын Тамгын газрын зүгээс чуулганы бэлтгэл ажлыг хангаж байна.

-Байнгын хороод хэзээнээс хуралдах вэ?

-Гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хуралдах болов уу гэж бодож байна. Байнгын хорооны хуралдааныг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийдвэрлэдэг учир одоогоор тодорхой болоогүй байгаа юм.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж