Nokia 41 мегапиксел камертай утас гаргав

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Nokia 41 мегапиксел камертай утас гаргав

Испанийн Барселон хотноо Mobile World Congress нээлтээ хийн, гар утас үйлдвэрлэгчид хуран цуглараад байгаа билээ.

Хамгийн эхний өдөр Nokia компани шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. 808 Pureview нэртэй уг утас нь зураг авахад түлхүү чиглэгдсэн бөгөөд камерфон хэмээн тодотгожээ.

Nokia энэ бүтээгдэхүүнийхээ тусламжтайгаар Google болон Apple-д алдаад буй зах зээлээ эргүүлэн авна хэмээн найдаж байгаа аж.

Symbian үйлдлийн системтэй, 41 мегапиксел бүхий камертай гэдгээрээ давуу талтай ба гар утасны зурагны шинэ стандартыг эхлүүллээ хэмээн онцолсон байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж